Худалдаа болон Эдийн засгийн сайд нарын хурлаас ДХБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэхийг уриаллаа
2019-06-26 17:08:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Лю Чүньянь/ Их 20-ийн Худалдаа болон Эдийн засгийн сайд нарын хурал энэ сарын 9-нд Японы Ибараки хотноо амжилттай болж өнгөрлөө.

Хурлын дараа гаргасан мэдэгдэлд чөлөөт, эрх тэгш худалдааны орчныг хамгаалах нь маш чухал. Их 20-ийн орнууд ДХБ-ын шинэчлэлд хүчин зүтгэл үзүүлэх хэрэгтэй. Өнөөгийн тулгарч байгаа худалдааны орчны эрсдэл нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг сааруулах хүчин зүйл болж магадгүй. Иймд ДХБ-ын зөрчлийг шийдвэрлэх механизмыг төгөлдөржүүлэхийн тулд 20 орон арга хэмжээ авах шаардлагатай байна гэжээ.

Хурлаар мөн хил дамнасан цахим худалдааны зарчмыг боловсруулах асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн хиймэл оюуны технологи нь олон улсын хэмжээнд өндөр хурдтай хөгжиж, өргөн хүрээнд ашиглагдаж байгаатай холбогдуулан анх удаа хиймэл оюун ухааны технологийг авч хэлэлцсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124674952