“Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн орон 20 болж нэмэгдлээ
2019-06-25 16:55:19 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанцавын энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ /Цао Жэнь/ Энэ сарын 23-нд зохион байгуулагдсан Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын сайд нарын дөрөв дэх удаагийн хурлын үеэр ОХУ-ын Новосибирск, Свердловск, Монгол Улсын Өмнөговь, Сүхбаатар аймгийн дөрвөн байгууллага “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд нэгдэв.

Ингэснээр уг холбооны гишүүн байгууллага 20 болж нэмэгдлээ. Гишүүн байгууллагууд энэ үеэр “Түмэн газрын цайны зам»-ын хөгжил цэцэглэлтийг ахиулахын төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн ажиллахаа илэрхийлсэн байна.

2016 онд зохиогдсон Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хурал дээр “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоог албан ёсоор байгуулж, Хятад улсаас ӨМӨЗО, Фүжиянь муж, Жянши муж, Хүнань муж, Хүбэй муж, Хэнань муж, Шаньши мужаас 8 байгууллага, ОХУ-аас Забайкальск, Бүгд найрамдах Буриад улс, Эрхүү мужийн 3 байгууллага, Монгол Улсын Улаанбаатар хотын 1 байгууллага, нийт 12 гишүүн байгууллагатайгаар “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын брэндийг үүсгэн бий болгосон түүхтэй. 2018 онд гишүүн байгууллагууд 16 болж, Хятадаас Хуаншань хот, ОХУ-аас Красноярск, Монгол Улсаас Дорноговь аймаг, Дорнод аймаг нэгдэн орж байжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124669565