Хятадын нийгмийн халамжийн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа
2019-06-25 10:12:28 Эх сурвалж: ЭСЯ-ны сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын иргэний нийгмийн халамжийн байгууллагын дэмжлэгээр Хятадын энх тайван, хөгжлийн сан, Ядуурлыг бууруулах сан, Соёлын харилцааг дэмжих сан зэрэг 13 халамжийн байгууллагын төлөөлөгчид өнгөрсөн сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.

Айлчлалын үеэр Элчин сайд Шин Хаймин төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Элчин сайд Шин Хаймин төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд таатай байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлал болон "Нэг бүс-Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёрдугаар чуулга уулзалтад оролцож хоёр удирдагч нар бүх талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх олон чухал тохиролцоонд хүрсэн. Ард иргэдийн харилцаа бол Хятад, Монголын харилцааны чухал хэсэг. Хятадын иргэний нийгмийн халамжийн байгууллагууд Монголын иргэний нийгмийн байгууллагатай ард иргэдийн амьжиргааг сайжруулах төслүүдэд хамтарч байгаа нь хоёр улсын харилцааны хөгжилд шинэ хүч өгч байна гэв.

Нийгмийн халамжийн байгууллагын төлөөлөгчид уулзалтаар Монгол Улс дахь үйл ажиллагаа, ажлыг танилцууллаа. Тэд мөн "Нэг бүс- Нэг зам" болон "Хөгжлийн зам" стратегийн уялдааг бэхжүүлэхэд идэвхийлэн оролцож, хоёр улсын ард иргэдийн амьжиргааг сайжруулах төслүүдийг ихээхэн дэмжихэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Төлөөлөгчдийн айлчлалын үеэр Хятад, Монгол хоёр улсын иргэний нийгмийн байгууллага Монгол Улсын Их Сургуульд уулзалт зохион байгуулж, Элчин зөвлөх Яан Чиндун БНХАУ-ын ЭСЯ-ыг төлөөлөн хуралд оролцож үг хэлсэн юм. Тэрээр хоёр улсын иргэний нийгмийн байгууллагын харилцаа холбоо, ард иргэдэд тустай үйл хэргийг бүтээж хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр улсын иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид нийгмийн халамжийн чиглэлийн харилцаа хамтын ажиллагааны хөтөлбөр, ажлын талаар хэлэлцэв. Уулзалтын дараа талууд хамтран "Торгоны зам-Чин сэтгэлийн харилцаа" арга хэмжээ зохион байгуулж үзлэг оношилгооны төв барих, эд материалын хандив, сургалт зэрэг ажлууд зохион байгуулах хамтын ажиллагааны баримт бичгийг баталсан юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124667438