Чү Дүн-Юй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов
2019-06-24 15:35:48 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Ромын энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Чэнь Жанже/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын их хурлын 41 дэх удаагийн хуралдаан энэ сарын 23-нд Италийн Ром хотод болов.

Мөн үеэр Чү Дүн-Юй Франц, Гүрж улсын нэр дэвшигчдийг ялж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 9 дэх ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон юм. БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны дэд сайд Чү Дүн-Юй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон нь тус байгууллагын түүхэн дэх хамгийн анхны Хятад харьяалалтай ерөнхий нарийн бичгийн дарга болж байна. Тэрээр ирэх 8 дугаар сарын нэгэнд албан тушаалаа хүлээн авах аж.

Чү Дүн-Юй 1963 онд төрсөн. Одоогоор Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны дэд сайдаар ажиллаж буй. Тэрээр олон жилийн турш хөдөө аж ахуй, хөдөө тосгоны ажлыг хариуцан ажиллаж ирсэн бөгөөд бодлого төлөвлөлт, захиргаа удирдлага, шинэчлэл, инноваци, олон улсын хамтын ажиллагаа зэрэг салбарт ажлын дадлага туршлагатай. Мөн Чү Дүн-Юй нь Нин Шягийн Хотон үндэстний өөртөө засах орны дэд дарга, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэд дарга зэрэг албыг хашиж байсны зэрэгцээ НҮБ, Их 20 болон АПЕК зэрэг байгууллагын хөдөө аж ахуйн солилцоо, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож байжээ.

Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь 1945 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төв байр нь Италийн Ром хотод байрладаг. НҮБ-ын систем дэх мэргэжлийн хөдөө аж ахуйн байгууллага, дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн бодлогын солилцоо, стандартын хөгжил, мэдээллийн статистикт чухал нөлөө үзүүлдэг.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124663917