“Хуавей” АНУ-ын Худалдааны яамыг шүүхэд өгөв
2019-06-24 15:35:43 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Жөүжөү/ Хуавейгийн АНУ дахь компани өчигдөр АНУ-ын Вашингтон хотын дүүргийн шүүхэд тус улсын Худалдааны яамны эсрэг нэхэмжлэл гаргажээ.

Мөн АНУ-ын Худалдааны яам Хуавейгийн тоног төхөөрөмжийг хураан авч холбогдох хариу өгөхгүй байгаа нь хууль бус ажиллагаа гэж буруушаажээ. 2017 онд “Хуавей” компани компьютерийн нэг сервер болон интернэт сэлгүүрийг багтаасан Хятадад үйлдвэрлэсэн мэдээлэл холбооны төхөөрөмжүүдийг АНУ-ын Калифорни мужийн нэг лабораторид шалгалт хийж дууссаны дараа эдгээр төхөөрөмжүүдээ Хятад руу буцаахаар төлөвлөж байжээ. Есдүгээр сард эдгээр тоног төхөөрөмжүүдийг Хятад руу тээвэрлэж байхад АНУ-ын Худалдааны яам хилээр нэвтрүүлэхдээ хяналт шалгалт хийнэ гэх шалтгаар Альяска мужийн Анкориж хотод хураан авсан байна.

Тоног төхөөрөмжүүд нь хураагдсаны дараа “Хуавей” компани шаардлагын дагуу холбогдох мэдээллээр хангаж, АНУ-ын Худалдааны яамны харьяа байгууллагыг 45 хоногийн дотор эдгээр төхөөрөмжүүдийг хилээр нэвтрүүлж болох тухай зөвшөөрлийг гаргаж өгөхийг шаарджээ. Хураагдсан төхөөрөмжүүдийг өгөлгүй өнөөдрийг хүртэл 20 хэдэн сар өнгөрсөн ба АНУ-ын Худалдааны яам ямар ч шийдвэр гаргаагүй байна. “Хуавей” компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл эдгээр төхөөрөмжүүд нь “Альяска мужийн агуулахад хүнд сурталын мухардалд ороод 632 өдөр болсон” гэж үзэж байгаа юм.

Тус компани эдгээр төхөөрөмжүүдийг АНУ-ын хилийн гадна үйлдвэрлэсэн ба үйлдвэрлэсэн орондоо буцаж байхад хилээр нэвтрэх зөвшөөрөл шаардлагагүй гэж үзэж байна. “Хуавей” компани нь АНУ-ын Худалдааны яамаар хохирол төлүүлэх гээгүй, харин АНУ-ын Худалдааны яам эл асуудал дээр хууль дүрэм зөрчсөн эсэхийг шалгаж өгөхийг хүссэн бөгөөд хэрвээ зөрчил гараагүй тохиолдолд тоног төхөөрөмжүүдийг хилээр нэвтрүүлэхийг шаарджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124663798