БНАСАУ-ын хэвлэлүүд Ши Жиньпингийн айлчлалыг өндрөөр үнэлэв
2019-06-21 16:37:25 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Пхеньянгийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэн Даюй, Цзян Япин\ БНАСАУ-ын "Хөдөлмөрийн мэдээ", "Ардчилсан Солонгос" зэрэг гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэргүүн нүүрэндээ ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинг халуун дотноор угтаж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцааны түүхэнд үзүүлэх ач холбогдлыг өндрөөр үнэллээ.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооноос эрхлэн гаргадаг "Хөдөлмөрийн мэдээ" сонин тэргүүн өгүүлэлдээ, Ши Жиньпин даргын айлчлал нь БНАСАУ-БНХАУ-ын найрсаг харилцааны түүхэнд мартагдашгүй хуудас болж, хоёр орны найрамдлыг бэхжүүлэн хөгжүүлэхэд нэн их түлхэц үзүүлэх болно гэж үзэв.

Энэхүү айлчлал нь БНАСАУ, БНХАУ-ын найрсаг харилцаанд Хятадын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг илтгэж байгаа бөгөөд БНАСАУ-ын ахмад үеийн удирдагч Ким Ил Сунг, Ким Жонг Ил нар БНАСАУ, БНХАУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун үүнийг залгамжлан хөгжүүлсэн ба өнгөрсөн оноос өнөөг хүртэл хугацаанд тэрээр Ши Жиньпин даргатай дөрвөн удаа уулзаж, Хойд Солонгос, Хятад улсын хоорондын харилцааг өргөтгөн хөгжүүлсэн хэмээн онцлон тэмдэглэжээ.

БНАСАУ-ын Ардын дээд хурлын байнгын хороо болоод Сайд нарын зөвлөлөөс эрхлэн гаргадаг "Ардчилсан Солонгос" сонин тэргүүн өгүүлэлдээ, БНАСАУ-БНХАУ-ын хоорондын нөхөрлөл нь хоёр орны ард түмний хамтын ховор нандин нөөц баялаг бөгөөд Солонгос-Хятад хоёр улсын хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэн хөгжүүлэх нь БНАСАУ, БНХАУ-ын ард түмний ашиг сонирхолд бүрэн нийцнэ. БНХАУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн айлчлал нь БНАСАУ-БНХАУ-ын найрсаг хамтын ажиллагааны харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал боломжуудыг бий болгоно" гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124655079