Бү Шяолинь БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуягтай уулзав
2019-06-20 16:09:41 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэргүүлэгч Бү Шяолинь энэ сарын 19-нд Бээжин хотноо Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягтай уулзав.

Бү Шяолинь хэлэхдээ, “Хятад болон Монгол хоёр орон нь уул усаараа холбогдсон сайн хөршүүд билээ. ӨМӨЗО нь Хятад-Монгол-Оросыг холбосон эдийн засгийн коридор болон “Нэг бүс-Нэг зам”-ын хамтын байгуулалтад онцгой оролцоотой юм. Иймд бид дуртайяа Монголын талтай хамтдаа чармайж, Хятад Монголын төрийн тэргүүн нарын чухал зөвшилцөлийг хичээнгүй хэрэгжүүлж, түүхэн боломжийг ашиглан, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, худалдаа зэрэг салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа нэн гүнзгийрүүлэх болно” гэв.

Д.Ганхуяг хэлэхдээ, “Монгол, Хятад хоёр орон нь иж бүрэн стратегийн түнш юм. Монгол Улс нь Хятад улстай тогтоосон харилцаагаа гүнзгий хүндэтгэн үздэг бөгөөд ӨМӨЗО-той хамтын ажиллагаа өрнүүлэх нь найрамдлын харилцааны чухал чиг болох юм. Хоёр тал цаашид бүс нутгийн харилцаагаа эрчимжүүлж, нэн олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсч байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124649477