Алс хэтээ харсан чухал айлчлал
2019-06-20 16:09:29 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шүй Чянь\ БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны урилгаар ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 20-21-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна.

Энэ бол ХКН болон Хятадын улсын дээд удирдагч 14 жилийн дараа дахин БНАСАУ-д айлчилж буй хэрэг бөгөөд ХКН-ын 18 дугаар хурлын дараа ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн БНАСАУ дахь анхны айлчлал болж байна.

Хятад, Солонгос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосоны 70 жилийн ой энэ жил тохиож буй нь хоёр орны харилцааны цаашдын хөгжилд ихээхэн утга агуулгатай юм. Хятадын Олон улсын судлалын хүрээлэнгийн Ази, Номхон далайн газрын судлаач Ян Шиюй Синьхуа сайтад ярилцлага өгөхдөө, “Энэ жилд БНХАУ болон БНАСАУ-ын харилцааны түүхэн чухал мөч тохиож байна. Хоёр орон хөгжлийнхөө адил шинэ эрин үед ирээд буй бөгөөд хоёр тал олон салбарт солилцоо болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хоёр талт харилцааны хөгжил болон тус тусынх нь хөгжил зэрэгт энэ жил чухал утга агуулгатай юм” гэлээ.

Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал Ван Фан, “Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосоны 70 жилийн ойтой давхцаж байгаа нь өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ төлөвлөх чухал ач холбогдолтой. Хоёр орны харилцааг шат ахиулан, хамтын ажиллагаанд шинэ боломжийг авчрах болно. Хятад улс БНАСАУ-тай өөрчлөлт нээлтийн ололт туршлагаа хуваалцан, БНАСАУ-тай ойлголцолоо гүнзгийрүүлэх болно. БНАСАУ өөрийн нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаа олохыг Хятад улс хүсч байгаа юм.

БНАСАУ-тай холбоотой яриа хэлэлцээ өнгөрсөн жилээс эхлэн идэвхжиж, зохих үр дүнд хүрсэн. Өнөөгийн байдлаар Солонгосын хойгийн асуудал дөрвөн замын уулзвар дээр ирээд буй бөгөөд тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж, дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байна. БНХАУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт Солонгосын хойгийн асуудалд идэвхтэй үр нөлөө үзүүлэх болно гэв.

Тэрээр мөн хэлэхдээ, “Солонгосын хойгийн асуудал хэдий будлиантай ч “Цөм” болон “Энх тайван” гэх хоёр үгээр хураангуйлж болно. Өнгөрсөн жилээс хойш Хятад, Солонгосын төрийн тэргүүн нар 4 удаа уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, тус хойгийн энх тайванч механизм гэсэн хоёр том асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч чадсан. Энэ удаагийн айлчлал хоёр орны төрийн тэргүүн нарын өмнөх уулзалтын үр дүнг баталгаажуулж, хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд шинэ нийтлэг ойлголтыг бий болгож, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын хойгийн энх тайванч механизмыг бий болгох зэргийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэх болно.

“Цөмийн асуудал” болон “Энх тайвны асуудал” бол нэг зоосны хоёр тал тул салгаж ярьж үл болно. Энэ хоёр зарчмын үндсэн дээр Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудалд энхийн аргаар яриа хэлэлцээ өрнүүлэхэд зохицуулагч, хэрэгтэй үед гол асуудалд шаардлагатай санаачилга гаргадаг хэрэгжүүлэгч, энх тайвнаар ярилцахыг дэмждэг дайн тулааныг эсэргүүцэж буй энхийн сахиул гэсэн 3 үүргийг гүйцэтгэж байгаа юм” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124649182