Ши Жиньпин БНАСАУ-д айлчлахаар мордов
2019-06-20 10:32:20 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны урилгаар ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо.

Айлчлалын бүрэлдэхүүнд тэргүүн хатагтай Пэн Ли-Юань болон ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Дин Шюешян, ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны зөвлөлийн тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны орлогч дарга, Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн нар багтаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124647864