Ши Жиньпин оюутнуудад хариу захидал илгээв
2019-06-20 10:23:07 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 18-нд Бээжингийн биеийн тамир спортын их сургуулийн аваргуудын магистрын ангийн оюутнуудад хариу захидал илгээж, тэдэнд хүсэл найдвар тавьж буйгаа илэрхийлсний зэрэгцээ нийт багш оюутан, олимпод бэлтгэж буй тамирчин дасгалжуулагчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин хариу захидалдаа, “Мэргэжил дээшлүүлэх боломжийг ашиглан, эрдэм мэдлэгт хичээн суралцаж, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, олон нийтийн биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлж буйд баяртай байна. Та нарын уралдаан тэмцээнийг би олонтоо үзэж байсан. Хятадын тамирчид дэлхийн олон уралдаан тэмцээнд амжилт гаргахыг харах бүрдаа би үнэн сэтгэлээсээ баярлаж, та бүхнийг хөгжөөн дэмждэг.

Шинэ эриний Хятад улсад иймэрхүү шийдэмгий зориг шаардлагатай байна. Биеийн тамир, спортын хүчирхэг гүрэн байгуулахад илүү их хүчин зүтгэл гаргаж, нийгэмд эерэг эрч хүч дамжуулахыг та бүхнээс хүсч байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124647546