БНАСАУ болон БНСУ-ын иргэдийн байгууллагынхан Солонгосын хойгт шинэ эрин үеийг бий болгохыг уриалав
2019-06-19 17:26:56 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Пхеньянгийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Чэн Да-Юй, Жян Япин/ "6•15 хамтарсан тунхаглал”-ыг нийтэлсэний 19 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан "Практик 6•15 хамтарсан тунхаглалын үндэсний хамтарсан зөвлөл"-ийн Умардын зөвлөл, Өмнөдийн зөвлөл, Хилийн чанад дахь зөвлөлөөс хамтарсан шийдвэр гаргажээ.

Үүнд аль болох хурдан хугацаанд Кейсен аж үйлдвэрийн парк, Камган сан уулын аялал жуулчлалыг дахин эхлүүлэн, умард өмнөдийг төмөр зам болон автозамаар холбож, Солонгосын хойгт шинэ эрин үеийг бий болгохыг уриалав.

БНАСАУ-ын Төв мэдээллийн агентлагаас нийтэлсэн тус шийдвэрт хоёр Солонгос үндэсний бие даасан зарчмыг баримтлан, гадны хүчийг эсэргүүцэхийн зэрэгцээ умард өмнөдийн тунхаглалыг зөрчсөн бүхий л үйлдэл, мөн үндэсний эсрэг сөргөлдөөн болон цэргийн хүчирхийллийг дэмжсэн ямар ч үйлдлийг таслан зогсооно гэжээ.

2000 оны 6 дугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жун Пхеньянд айлчилж, тухайн үеийн БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жонг Иртэй уулзсан байна. Тус сарын 15-нд түүхэн ач холбогдолтой “Умард Өмнөдийн хамтарсан тунхаглал”-ыг /“6•15 хамтарсан тунхаглал”/ нийтэлж байсан юм. Энэхүү тунхаглал нь БНАСАУ, БНСУ-ын хоорондын эвлэрлийн шинэ үеийг нээсэн бөгөөд хоёр талын харилцаа нэлээд намжсан түүхтэй.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124645136