ГХЯ: Хятад-АНУ-ын эдийн засаг, худалдааны зөрчилдөөнийг хэлэлцээрээр шийдвэрлэх боломжтой
2019-06-19 16:59:58 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 18-ны цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хэү Шяочэн\ АНУ-ын дотоодод тарифыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа байдалд чиглүүлэн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан, “Хятад-АНУ-ын эдийн засаг, худалдааны зөрчилдөөнийг хэлэлцээрээр шийдвэрлэх боломжтой.

Гэхдээ урьдчилсан нөхцөл нь харилцан хүндэтгэх, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын дагуу хийх ёстой. Энэхүү зарчмыг зөрчсөн ажиллагаа нь өөрийн замыг түгжсэн явдал болно” гэв.

Тухайн өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр сурвалжлагч, “Эх сурвалжийн мэдээлснээр АНУ Хятадын 300 тэрбум ам.долларын бараанд тариф нэмэхээр ярьж байна. Холбогдох холбоо, аж ахуйн нэгжүүдийн үзэхээр хувцас, электрон бүтээгдэхүүн болон бусад өргөн хэрэглээний барааг Хятадаас бусад улсаас импортлоход хэцүү, импортыг өөрчлөх нь зардлыг нэмэгдүүлнэ. Технологи, дэд бүтэц хангалтгүй байгаагаас хэдэн жилийн турш Хятадаас Вьетнам зэрэг улс руу үйлдвэрлэлээ шилжүүлж дийлэхгүй. Хятадаас үйлдвэрлэлээ шилжүүлэх нь өндөр өртөг төлөх болно. АНУ-ын "Глобал худалдааны түнш" зөвлөх компанийн тооцоолсноор АНУ-ын тарифын төлөвлөгөөний хэрэгжилт нь АНУ-ын 2 сая гаруй ажлын байрны алдагдалд хүргэх болно гэсэн. Энэ талаар Хятад улс ямар тайлбар өгөх вэ” хэмээн асуухад Лу Кан, “Урт хугацааны туршид харилцан ашигтай, хамтаар хожих эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа нь Хятад, АНУ-ын аж ахуйн нэгж, хэрэглэгчдэд асар их ашиг авчирсан. Хятад, АНУ-ын хоорондын эдийн засаг, худалдааны зөрчилдөөнийг яриа хэлцэлээр дамжуулан шийдэж ирснийг түүх гэрчилнэ.

Гэхдээ яриа хэлцэл нь харилцан хүндэтгэх, тэгш эрх, харилцан ашигтай байх зарчим дээр үндэслэгдэх хэрэгтэй" гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124644856