Ши Жиньпингийн БНАСАУ-д хийх төрийн айлчлалтай холбогдуулж хэвлэлийн бага хурал хийв
2019-06-19 11:14:28 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Жүнфа\ ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн яамнаас энэ сарын 17-нд хийсэн хэвлэлийн бага хурлаас БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-д төрийн айлчлал хийх болсныг мэдэгдэв.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны урилгаар ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин зургадугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийх юм.

Энэхүү айлчлал нь 14 жилийн дараа Хятадын улс төрийн дээд удирдагч БНАСАУ-д айлчилж байгаа явдал болж байна. Мөн намын 18 дугаар Үндэсний их хурлаас хойш Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин анх удаа БНАСАУ-д айлчлах гэж байна. Айлчлал нь БНХАУ, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд энэ нь хоёр орны харилцаа, ирээдүйн харилцааны хувьд чухал ач холбогдолтой юм.

БНХАУ, БНАСАУ нь сайн хөршүүд бөгөөд хоёр орон харилцааны урт удаан түүхтэй. БНХАУ-ын нам, засгийн газар БНАСАУ-тай харилцах харилцаанд маш их ач холбогдол өгдөг. Өнгөрсөн 70 жилийн тэртээ дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр нам, хоёр улс өндөр түвшний харилцааны уламжлалаа хадгалж ирсэн бөгөөд хоёр тал соёл боловсрол, шинжлэх ухаан, технологи, спорт, ард түмний амьжиргааны салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж байна.

БНХАУ-ын Коммунист намын 18 дугаар Үндэсний их хурлаас хойш БНХАУ-ын нам, засгийн газар БНХАУ-БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай дөрвөн удаа уулзсан бөгөөд хоёр тал БНХАУ-БНАСАУ-ын харилцааны талаарх үзэл бодол, Солонгосын хойгийн байдлыг харилцан солилцож, Хятад, БНАСАУ-ын харилцааг шинэ шатанд оруулжээ.

БНХАУ, БНАСАУ аль аль нь Хятад, БНАСАУ-ын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний эрх ашигт нийцнэ гэж ХКН-ын Төв хорооны гадаадтай харилцах хэлтсийн дара Сүн То үзэж байна. Хоёр тал Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах, яриа хэлэлцүүлгээр дамжуулан тус хойгийн асуудлыг шийдвэрлэхийг дэмжинэ. БНХАУ, БНАСАУ-ын шинэ стратегийн шугамыг хэрэгжүүлж, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, үндэсний нөхцөл байдалд нийцүүлсэн хөгжлийн замыг тууштай баримтлахад дэмжлэг үзүүлнэ. Хоёр тал харилцан солилцоход чухал үүрэг гүйцэтгэх, стратегийн харилцаа холбоог бэхжүүлэх, харилцан ойлголцол, нийтлэг эрх ашгийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх шаардлагатай.

БНАСАУ нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон ХКН-ын төлөөлөгчдийг эелдэгээр хүлээн авах болно. Айлчлалын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин БНХАУ-БНАСАУ-ын Найрамдлын цамхаг зэрэг үйл ажиллагаанд оролцох ба Ким Жон Унтай уулзана. Хоёр орны удирдагчид өнгөрсөн 70 жилийн хугацааны хоёр орны харилцааны хөгжлийн явцыг дүгнэж, шинэ үе шатанд БНХАУ-БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэх тухайд үзэл бодлоо солилцож, хоёр талын харилцааны цаашдын чиглэлийг баримтална.

Хоёр тал Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцож, уг хойгийн асуудлыг шинэ шатанд гаргахыг уриалж байна. БНХАУ, БНАСАУ-ын хамтарсан хүчин чармайлтын үр дүнд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн айлчлал амжилттай болж, хоёр нам, хоёр орны харилцааны шинэ бүлгийг бичиж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд шинэ хувь нэмэр оруулах болно хэмээн үзэж байгаагаа тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэв.

Гадаад хэргийн яамны дэд сайд Лүо Зохуй Хятад, БНАСАУ-ын хоорондох хамтын ажиллагааны талаар танилцуулав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124643264