Ши Жиньпин газар хөдөлсөнтэй холбогдуулан чухал заавар гаргав
2019-06-19 10:26:22 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бээжингийн цагаар энэ сарын 17-ны 22 цаг 55 минутын үеэр Сычуань мужийн Ибинь хотын Чаннин шяний нутагт 6 баллын хүчтэй газар хөдлөлт болов. Одоогийн байдлаар газар хөдлөлтөд 13 хүн эндэж, 158 хүн бэртэж шархдан, 140 мянган хүн гамшигт нэрвэгдэж, зарим нутгаар ус цахилгаан, зам тээвэр, холбоо харилцаа тасарч, дэд бүтэц ноцтой эвдэгджээ.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин газар хөдөлсөнтэй холбогдуулан чухал заавар гаргаж, бүх хүчээрээ гамшгаас авран, аврагчдыг тэргүүн байранд тавьж, эндэл ослыг хамгийн доод түвшинд тогтоон барьж, чөлөөлөх арми, зэвсэгт цагдаа тухайн нутгийн аврах ажилд туслах хэрэгтэй. Шинжлэх ухааны үндэслэлтэй аврах ажиллагаа явуулж, газар хөдлөлтийг хянах хэмжихээ эрчимжүүлж, гамшгаас гамшиг үүсэхийг сэргийлж, ус цахилгаан, зам тээвэр, харилцаа холбооны шугам сүлжээг хурдтай сэргээж, гамшгийн бүсийн иргэдийг аюулаас зайлуулан төвхнүүлэх хэрэгтэй гэжээ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян чухал заавар гаргаж, гамшгийг байдалд оновчтой судалгаа хийж, гамшгаас аврах, эмчлэх ажлыг ягштал хийж, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийг түргэн сэргээх хэрэгтэй гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124642854