АНУ-ын Хятадад хандуулсан худалдааны сөргөлдөөн өөр бусдад бүр ашиггүй гэв
2019-06-17 17:24:09 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 16-ний өдрийн цахилгаан мэдээ

Синьхуа агентлагийн сурвалжлагч

Сүүлийн өдрүүдэд барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АНУ-ын Хятад руу чиглүүлсэн худалдааны сөргөлдөөн тасралтгүй ширүүсч буйг тэмдэглээд энэ нь өөр бусдад бүр ашиггүйн дээр олон улсын эдийн засгийн байр суурийг хохироож, холбооны улс хоорондын зөрчлийг гүнзгийрүүлэх атлаа олон улсын эдийн засгийн дэг журмыг ноцтойгоор доройтуулах болно хэмээн бичиж байна.

Австралийн Ерөнхий сайд асан Рудд “Нью-Йорк Таймс” сонинд бичсэн нийтлэлдээ, “АНУ-ын Засгийн газар Хятадтай эдийн засаг, худалдааны сөргөлдөөн өдөөж, дарамт шахалтаар Хятадын байр суурийг өөрчлөх гэх оролдлого нь биелшгүй юм. АНУ-ын Засгийн газар Хятадтай худалдааны хэлэлцээрт хүрэхийг үнэхээр хүсч байгаа бол хэлэлцээрийн стратегитаа томоохон өөрчлөлт хийх шаардлагатай” гэв.

АНУ-ын Засгийн газраас Хятадын өндөр технологийн компаниудад цохилт өгч байгаа асуудлыг Их Британийн “Хамгаалагч сонин” саяхан хөндөж нийтлэл бичжээ. “Хамгаалагч” сонины үзэхээр, АНУ-ын Засгийн газар “Хуавэй” компанид цохилт өгч байгаа нь "далд санаархал" юм. АНУ “Хуавэй” компанид цохилт өгч байгаа нь АНУ-ын компаниудын монополийг үргэлжлүүлэн хадгалах зорилготой.

Хүйтэн дайны дараа АНУ нь дэлхийн цорын ганц супер гүрэн болсон хэдий ч сүүлийн хэдэн арван жилд Хятад улс олон тооны хүмүүсийг ядуурлаас ангижруулж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн загварт шинэ сонголтыг бий болгосон. АНУ нь энэхүү шинээр гарч ирж буй өсөлтөд "таагүй" хандаж, Хятадад шахалт үзүүлж байна гэжээ.

Их Британийн "Эдийн засагч" сэтгүүл саяхан АНУ-ын Засгийн газар худалдааны хамгааллын бодлого хэрэгжүүлж, бусад улстай эдийн засгийн болон худалдааны дарамт өдөөснийг маш муу жишээгээр иш татжээ. АНУ-ын "Атлантын сар тутмын сэтгүүл" энэ сарын эхээр бичсэн нийтлэлдээ, хэрвээ АНУ-ын Засгийн газар Хятадад сохроор хандвал Европын орнууд АНУ-ын байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь АНУ-Европын харилцаанд зайлшгүй олон асуудал үүсгэх болно гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124634286