БНХАУ-аас Киргизстанд тусламж үзүүлж байгаа усжуулалтын систем урьдчилан ашиглалтад орох боломжтой
2019-06-15 13:05:17 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Гүйянгийн энэ сарын 14-ний цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жян Чэн\ БНХАУ-ын Төмөр замын тавдугаар товчооноос ойлгосноор, БНХАУ-аас Киргизстанд тусламж үзүүлж байгаа усжуулалтын системийг шинэчлэх төсөл урагштай байгаа бөгөөд нийт төслийн ахиц 27 хувьтай байж, урьдчилан дуусах төлөвтэй байна.

Ойлгосноор, Хятадаас Киргизтанд тусламж үзүүлж байгаа усжуулалтын системийн шинэчлэх төсөл нь "Нэг бүс-Нэг зам" -ын хүрээнд хийгдсэн ажил хэрэгч хамтын ажиллагааны төсөл, гүйцэтгэгч нь Хятадын төмөр замын тавдугаар товчоон, голчлон ус суваг, төв суваг, тариалангийн усжуулалтын сүлжээ, туслах байгууламжийг барих, засвар хийх ба өргөтгөх ажлуудыг оролцуулах бөгөөд 2018 оны 5-р сарын 3-нд албан ёсоор эхэлж, 36 сарын хугацаанд дуусгах болно.

Төсөл нь гурван усжуулалтын хэсэгттэй. Уг төслийн ажил дуусвал Киргизстаны 2,310 га газрыг усжуулж, 11100 га газар тариаланд ус хангахыг баталж, таримал, мал аж ахуйг хөгжүүлэхэд үр ашигтай болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124627107