Цаг үеийн гэрэл гялбаа: Шаазангийн биогийн цэнгэлт урлагийн уур амьсгал бүхий тусгай үзэсгэлэн нээгдэв
2019-06-08 08:53:32 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 5-ны цахилгаан мэдээ \Юй Ян\ Хүний сэтгэлийг булаам түүхийн гүн зузаан ул мөрийг харуулсан орчин үеийн шинэ маягийн сүрлэг наадам. Энэ сарын 5-ны үдийн өмнө Хятадын хамгийн анхны шаазангийн соёлоор гол сэдэв болгосон цоо шинэ анхдагч бүтээлийн урлагийн сэтгэл автах тусгай үзэсгэлэн "Цаг үеийн гэрэл гялбаа: Шаазангийн биогийн цэнгэлдах хүрээлэн"-г Бээжингийн Хуаши•Үкэсүнд албан ёсоор нээв. Энэхүү үзэсгэлэнг Синьхуа сүлжээ хувьцаат компани сэдэн төлөвлөсөн бөгөөл Жиндэжэнь хотын Засгийн газар голлон зохион байгуулав.

Тусгай үзэсгэлэнгийн хэвлэл мэдээлийн бага хурал-нээлтийн ёслолын үеэр Синьхуа сүжээний ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч Тянь Шүбинь, сүүлийн жилүүдэд Синьхуа сүлжээ ямагт шинжлэх ухаан технологийн болон хэвлэл мэдээллийг гүнзгий уялдуулахад анхаарч, ард түмний оюун санааны болон соёлын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тасралтгүй хангаж, Хятадын шилдэг уламжлалт соёлыг өвлөх, олон нийтэд сурталчлах талд уламжлалт соёлын өөрийн итгэлийг нэмэгдүүлэхээр ажилласан бөгөөд өнөөдөр "Шаазангийн биогийн цэнгэлдэх хүрээлэн"-г энэ эрин үеийн бэлэг болгон олонд харуулж сонирхуулж байгаа. Ирээдүйд, Синьхуа сүлжээ нь нэн олон оюун санааны, өндөр түвшний, яс чанартай соёлын бүтээлүүдийг гаргах бөгөөд энэхүү соёлын үйл ажиллагааг тасралтгүй цаашид үргэлжлүүлж соёлын дээжийг нэг судсаар өвлөн уламжлах юм гэж хэлэв. Соёлын яамны орлогч сайд асан Ван Вэньжан, энэ удаагийн тусгай үзэсгэлэн нь соёлын шилдэг өвийг уламжилж, цаг үеийн оюун санааг хөгжүүлж, үлгэр жишээч үйл ажиллагааны үр өгөөмжийг өгсөн бөгөөд мөн хүмүүст аль олон ухаарал болон сэтгэгдлийг өгсөн юм. Шаазан биологийн цэнгэлдэх хүрээлэнгийн тусгай үзэсгэлэнгийн явцад хэвлэл мэдээллийнхэн бүх мэдээллээр гүн гүнзгий заалт тайлбар хийж байгаа нь Синьхуа агентлаг, Синьхуа сүлжээний хөгжлийн чиг хандлагад зохицуулсан хамгийн шинэ үр дүн болно гэв. БНХАУ-ын Үндэсний музейн ахлагч эрдэмтэн, судлаач Гэн Дүншэн, тусгай үзэсгэлэн нь уламжлалт соёлыг шинжлэх ухаан технологийн аргаар гайхамшигтай харуулсан бөгөөд дижитал харааны урлагаар шаазан эдлэлийн өнгө гялбааг улам илүү гэрэлтүүлж, түүхийг "амьлуулсан" гэж хэлэв. Тэрээр дижитал урлагийн агуулга, уламжлалт соёлын өвийг өвлөн авах талаарх энэхүү үзэсгэлэнгийн дэвшилтэт ололт амжилтыг маш ихээр сайшаан үнэлэв.

Холбогдох байгууллагын удирдлана, соёл, урлагийн салбарын мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, хамтран ажиллах түншүүд зэрэг зуу шахам төлөөлөгч энэ хэвлэл мэдээллийн бага хуралд оролцов. Тайланд дурдсанаар энэ үзэсгэлэнгийн анхдагч талбай-Бээжинд гаргах үзэсгэлэн нь 6-р сарын 5-наас 8-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Түүнээс хойш , тусгай үзэсгэлэнг дотоодын олон хотод хөдөлгөөнт аяллын хэлбэрээр зохион байгуулах бөгөөд "Цаг үеийн гэрэл гялбаа•Шаазангийн биогийн цэнгэлдэх хүрээлэн" хэмээх тусгай үзэсгэлэнгийн төслийг шилдэг соёлын бүтээгдэхүүний брэнд болгохоор төлөвлөж байна.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124596436