Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал ба Бээжингийн зөвшилцөл
2019-05-28 15:48:02 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал энэ сарын 15-нд Бээжин хотод нээлтээ хийсэн. Ази болон дэлхийн 47 орон, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцсон уг хурлаар Азийн соёл иргэншлийг хөгжүүлэх, Азийн хамтын ажиллагааны ололтыг үр дүнтэй болгох талаар хэлэлцээд өргөн хүрээний зөвшилцөлд хүрч, "Азийн соёл иргэншлийн ярилцлагын 2019 оны Бээжингийн зөвшилцөл"-ыг нийтлэв.

Азийн өвөг дээдсүүд соёл иргэншлийн ололт амжилтыг бий болгож, хүн төрөлхтний оюуны ертөнцийг илүү өнгөлөг, материаллаг амьдралыг илүү баялаг, илүү олон төрлийн системийн дээжийг бий болгосон гэдэгт бид итгэдэг. Өнөө үед Азийн соёл иргэншлүүд нээлттэй, харилцан ойлголцолд хүрч, Азийн соёл иргэншлийн “цэцэг” дэлхийн соёл иргэншлийн “цэцэрлэгт цэцэглэж” байна.

Өнөө үед дэлхий ертөнцөд хөгжил дэвшил, өөрчлөлт, зохицуулалт хийгдэж байгааг бид харж байна. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөнд тулгараад буй дэлхий дахины сорилтууд бүр ч илүү ноцтой болж байна. Эдгээр сорилт бэрхшээлүүдийг даван туулахын тулд биднээс эдийн засгийн хүч чадал, шинжлэх ухаан, технологийн хүч чадал, соёлын хүч чадал, соёл иргэншлийн хүч чадал аль алиныг шаардаж байна. Азийн соёл иргэншлийн ярицлагын хурлаар Азийн болон дэлхийн соёл иргэншлийн ижил тэгш харилцан яриа, солилцоо, харилцан бие биенээ хөгжүүлэх, түгээмэл хөгжлийг хангах өргөн цар хүрээтэй шинэ платформыг бий болголоо.

Азийн болон олон улсын хамтын нийгэмлэг Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээ нь соёл иргэншлийн талаарх илүү өргөн хүрээтэй, гүн гүнзгий яриа хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ олон талт харилцаа холбооны механизм болон олон түвшний яриа хэлэлцээний платформыг өргөжүүлэх шинэ эхлэл болж байна гэдэгт бид найдаж байна. Тасралтгүй хөгжүүлэх, эринтэй хамт урагшлах, соёл иргэншлийн хөгжлийн динамикийг судлахын тулд инновацийг ашиглах, соёл иргэншил, дэвшлийн эх үүсвэрийг бүрэн идэвхжүүлэх, соёл, аялал жуулчлал, боловсрол, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, төрийн бус солилцооны хамтын ажиллагааг бэхжүүлэх, бие биенээ харж хандан хамтдаа хөгжих, Ази, дэлхийн энх тайвны хөгжилд оюуныг хүчирхэгжүүлснээр Азийн соёл иргэншил, дэлхийн соёл иргэншлийн төлөөх сайхан ирээдүйг бий болгох болно.

Бид энэ чуулганыг зохион байгуулахад Хятад улс ихээхэн хүч чармайлт гаргаж байгаад гүнээ талархаж байгаагаа илэрхийлж, дэлхий даяар янз бүрийн соёл иргэншлүүдийн хооронд солилцоо, харилцан суралцах явдлыг дэмжихийн төлөө Хятадтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124552165