Ли Кэчян Вануатуагийн Ерөнхий сайдтай хэлэлцээ хийв
2019-05-28 10:40:03 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 27-нд Бээжин хотноо Вануатуагийн Ерөнхий сайд Чарлот Салвайтай хэлэлцээ хийжээ.

Ли Кэчян, “Хятад, Вануатуа бол хөгжиж буй орнууд. Хятадын тал Вануатуагийн талтай хамтран өөрсдийн давуу талаа ашиглан, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, бүх салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхэд бэлэн байна” гэжээ.

Ли Кэчян Хятад, Вануатуагийн димпломат харилцаа тогтоосны 37 жилийн харилцааны хөгжлийг өндрөөр үнэлж, “Хятад улс “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг Вануатуагийн хөгжлийн стратегитай холбож, хамтдаа зөвшилцөн, хамтдаа бүтээн байгуулж, үр ашгаа хамтдаа хуваалцана. Дэд бүтцийн бүтээн байгуулалт, эдийн засаг, худалдаа, загасны аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Хятадын тал аж ахуйн нэгжүүдээ Вануатуад хөрөнгө оруулж, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг дэмжинэ. Хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Хятадын тал чадах чинээгээрээ Вануатуад тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хятадын тал Вануатуагийн Өмнөд Номхон далайн бүсэд гүйцэтгэж буй чухал үүргийг дэмжиж, Вануатуагийн талтай олон улс, бүс нутгийн үйл хэрэг дэх ойлголцлоо эрчимжүүлнэ. Хятадын тал Вануатуагийн ирэх онд зохиох гэж буй Номхон далайн арал улсын форумд дэмжлэг туслалцаа үзүүлнэ” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124551201