Бона Карел: АНУ урт гар явуулж, бусад улсын бүрэн эрх рүү халдаж байна
2019-05-27 17:02:12 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Парисын энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ Францын Сенатын гишүүн Бона Карелыг сурвалжлагч Тан Жи, Ин Чян нар сурвалжиллаа.

Францын Сенатын гишүүн Филипп Бона Карел саяхан Синьхуа агентлагийн сурвалжлагчид тусгай ярилцлага өгөх үеэрээ, “АНУ-ын Засгийн газар дэлхийн хэмжээнд урт гар явуулж, холбогдох улсын бүрэн эрх рүү халдаж байна. АНУ-ын урт гар Азиас авахуулаад Европт хүрлээ. Энэ нь бидний бүрэн эрхтэй ноцтой зөрчилдөж байгаа хэрэг юм” гэв.

Тэрээр цааш хэлэхдээ, “АНУ хил дамнасан цуврал хязгаарлалт явуулах холбогдох бодлого боловсруулан, бусад улсын аж ахуйн нэгжид ноцтой нөлөөлж байна. Үүнд авлигатай тэмцэх салбарын “Хилийн чанадын авлигатай тэмцэх хууль”, татвар хураамжийн салбарын “Хилийн чанадын дансанд татвар төлөхөд мөрдөх хууль”, цэргийн бараа болон импортод хамаарах “Олон улсын зэвсгийн худалдааны журам” зэргийг оролцуулж хэлэх нь зүйтэй.

АНУ-ын ам.доллар даян дэлхийд гол валют болж байгаа байр сууриа ашиглан хязгаарлалт хийж байна. Европын холбоо хэдийгээр АНУ-ын урт гарыг аргацаах зарим арга хэмжээ авч байгаа ч энэ нь Европын аж ахуйн нэгжид аюулгүйн бүрэн баталгаа олгож, тэднийг АНУ-ын хязгаарлалтаас чөлөөлж чадаагүй. Бидний бүхий л тэргүүлэх компани АНУ-тай холбоотой, зарим нь АНУ-д газар хөрөнгөтэй буюу хувьцаатай, Америкийн хөрөнгийн зах зээлд гарсан буюу Америкийн хөрөнгийг эзэмшиж байна. Эдгээрээс шалтгаалж өнөөг хүртэл Европын холбоо, ялангуяа Франц нь АНУ-ын хил дамнасан хязгаарлалтыг аргацаах тал дээр амжилтад хүрч чадаагүй байсаар байгааг миний бие хүлээн зөвшөөрч байна” хэмээв.

Энэ тал дээр чухам юу хийх тухайд Бона Канел өнгөрсөн жил бичсэн нэгэн тайлангийнхаа саналаас жишээ татав. Нэгдүгээрт, Европын интеграцичлалыг үргэлж нэмэгдүүлэх, хоёрдугаарт Европчууд еврог чадахын хэрээр хэрэглэх, гуравдугаарт зөвшилцөх, хэлэлцээ хийх болон нэвтрэлцэх соёл, тухайлбал олон талт үзлийг дэлхийн хэмжээнд дахин бий болгох хэрэгтэй гэв.

Мөн хүчирхийллийг Франц эсэргүүцнэ. Нэг улсын хүч давуу болсноор бусад улсад хүндрэл учруулдаг. Нэг улс нь нөгөө улсаа дарлах болдог. Олон улсын холбооноос НҮБ хүртэл, “Вестфалийн энх тайвны гэрээ”-нээс Европын холбоо хүртэлх энэхүү урт удаан түүхийн хөгжлийн процесс бол улсуудын хоорондох гэрээ, хязгаарлалт болон тус тусын бүрэн эрхийг хүндэтгэх дээр суурилсан. Хүн төрөлхтний түүхийг харахад, ганц талт үзэл бол хамгийн аюултай үзэл юм” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124547757