Худалдааны яам: АНУ-ын тал яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүсвэл буруу үйлдлээ залруулах ёстой
2019-05-24 16:29:52 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Юй Жяшин\ Хятад, АНУ хоёр тал нь ойрын ирээдүйд хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй байгаа эсэх талаар сурвалжлагч асуухад Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 23-нд хэлэхдээ, “Хятадын тал хэлэлцээрийг үргэлжлүүлэх нь тодорхой юм. Хэрэв АНУ яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүсч байвал чин сэтгэлээсээ буруу үйлдлээ залруулах ёстой” гэв.

АНУ тарифыг нэмэгдүүлэх аргаар Хятадын “Хуавэй” зэрэг өндөр технологийн компаниудад экспортын хяналт тавьж, дарамт шахалт үзүүлж байгаатай холбогдуулан Гао Фэн дээрх мэдэгдлийг хийсэн юм. Тэрээр цааш хэлэхдээ, “Сүүлийн өдрүүдэд АНУ-ын тал дангаараа худалдааны зөрчлийг нэмэгдүүлж, Хятад-АНУ-ын эдийн засаг, худалдааны зөвлөлдөөнд ноцтой саад учруулав. Эрх тэгш хандах, харилцан хүндэтгэх зарчмын дагуу зөвлөлдөөн явагдах болно. Хамтран ажиллах нь зарчимтай, хэлэлцээрүүд нь доод хязгаартай байх бөгөөд Хятад улс зарчмын гол асуудалд хэзээ ч найр тавихгүй.

АНУ-ын сүүлийн үеийн буруу үйлдлүүд нь эдийн засаг, худалдааны сөргөлдөөнийг ихээхэн нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь зөвхөн Хятад, АНУ-ын компаниуд, хэрэглэгчдийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаад зогсохгүй дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө мөн буурсан” гэв.

Хэдхэн хоногийн өмнө Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) дэлхийн эдийн засгийн өсөлтийн хүлээлтийг бууруулсан нь худалдааны сөргөлдөөн дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124538316