БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ МЭТНБ байгуулагдсаны 60 жилийн ойд баяр хүргэлээ
2019-05-24 16:25:40 Эх сурвалж: ЭСЯ-ны сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шин Хаймин Монголын энх тайван, найрамдлын байгууллага үүссэний 60 жилийн ойд зориулж МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д.Загджавт баярын мэндчилгээ хүргэлээ.

Арга хэмжээнд Түр хамаарагч Яан Чиндун, Улс төриийн зөвлөх Гао Фэнин, Худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэжунь, Улс төрийн газрын дарга Гу Имин, Консулын газрын дарга Линь Чан зэрэг дипломатчид оролцлоо. Мөн Монгол Улсын ГХ-ны сайд Д.Цогтбаатар, МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д.Загджав, Хятадын ардын гадаадтай найрсагаар харилцах нийгэмлэгийн дарга Ван Ши, ОХУ-ын Олон улсын хамтын ажиллагааны холбооны ерөнхийлөгч С.Калашников болон Монголын бүхий л салбарын албаны хүмүүс, Монгол дахь дипломат корпусын дипломатчид, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл зэрэг 500 гаруй зочид арга хэмжээнд оролцлоо.

Түр хамаарагч Яан Чиндун арга хэмжээний үеэр Элчин сайд Шин Хайминий МЭТНБ-ын 60 жилийн ойд ирүүлсэн мэндчилгээг уншив. Мэндчилгээнд, “МЭТНБ байгуулагдсанаас хойш 60 жилд хэдийнэ олон улсад нөлөө бүхий гадаад харилцааны байгууллага болон хөгжиж, Монгол Улс болон дэлхийн улс орнуудын нөхөрсөг харилцааны гүүр, зангилаа нь болсон төдийгүй Монгол Улс дэлхий рүү алхахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Мөн МЭТНБ олон жилийн турш Хятад, Монголын бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгч, хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлж, хоёр улсын харилцааны хөгжилд нааштай хувь нэмэр оруулсан.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болж, мөн "Нэг бүс-Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Энэ бол төрийн тэргүүн нарын хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулж хийсэн анхны уулзалт бөгөөд олон чухал тохиролцоонд хүрсэн. БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс МЭТНБ-тай хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хамтдаа хичээл зүтгэл гаргахад бэлэн байна” гэжээ.

Монгол Улсын ГХ-ны сайд Д.Цогтбаатар, “МЭТНБ байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улс болон дэлхийн улс орнуудын харилцаа, дэлхийн энх тайванд чухал хувь нэмэр оруулсан. Өдгөө глобалчлал эрчимжиж, дэлхийн улс орнуудын харилцаа улам бүр нягт болж байна. МЭТНБ-ыг шинэ эрин үед гүүр болж Монгол Улс болон бусад улс орнуудын найрамдал нөхөрлөлийг нэмэгдүүлж, дэлхийн энх тайванд өөрийн хүч, хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэв.

МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д.Загджав дипломат төлөөлөгчид, зочдод арга хэмжээнд оролцож буйд мөн тэднийг Монгол Улс болон дэлхийн энх тайван, нөхөрлөлийн үйл хэрэгт анхаарал хандуулж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр, “МЭТНБ Монгол Улсыг дэлхий рүү алхахад, Монголын ард түмэн болон бусад орны ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд, дэлхийн энх тайванд хувь нэмрээ оруулахаар үргэлжлүүлэн хичээн ажиллах болно” гэв.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ, Беларус, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны болон олон улсын байгууллагаас МЭТНБ-ын үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулж ирүүлсэн мэндчилгээг уншин танилцууллаа.

Хурлын дараа Монголын үндэсний дуу бүжгийн урлагийн тоглолт толилуулав. Мөн Монголын цэргийн үлээвэр найрал хөгжимчид Хятадын цэргийн сонгодог аяыг эгшиглүүлсэн юм.

Монголын Энх тайван найрамдлын байгууллага нь 1959 онд үүсэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улс болон дэлхийн улс орнуудын нөхөрсөг харилцаанд нааштай хувь нэмрээ оруулж ирсэн. Мөн Хятадын ардын гадаадтай найрсагаар харилцах нийгэмлэг, Хятадын Соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэг зэрэг иргэний олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны таатай харилцаа тогтоож Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагааны хөгжил болон ард түмний харилцааг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсаар байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124538232