Соёлын зөвлөх хатагтай Ли Вэй УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай уулзлаа
2019-05-24 11:45:31 Эх сурвалж: ЭСЯ-ны сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн захирал хатагтай Ли Вэй болон Монгол Улсын Их Хурлын гишүүн хатагтай Н.Оюундарь нар 4 дүгээр сарын 30-нд уулзаж хоёр улсын соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Их Хурлын гишүүн хатагтай Н.Оюундарь уулзалтын үеэр Хятад Улс саяхан "Нэг бүс-Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ. Мөн тэрээр сүүлийн жилүүдэд соёл, аялал жуулчлал зэрэг салбаруудын хамтын ажиллагаа эрчимтэй гүнзгийрч, тэр дундаа Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байна. Миний сонгогдсон тойрог бол Сэлэнгэ аймаг бөгөөд бидний зүгээс БНХАУ-ын ЭСЯ болон хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж шинэ шатанд гаргахаар хамтдаа хичээхэд бэлэн байна. Мөн Сэлэнгэ аймгийг Хятадын талын холбогдох байгууллагатай нягт харилцаа тогтоон хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад түлхэц өгөх болно гэлээ.

Соёлын зөвлөх хатагтай Ли Вэй, Хятад Монгол хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбарыг шинэ түвшинд гаргах нь хоёр улсын удирдагч нарын хүрсэн тохиролцоо бөгөөд хоёр улсын ард түмний нийтлэг хүсэл юм. ЭСЯ-ны зүгээс Монгол Улсын Их Хурал болон орон нутагтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр улсын ард түмний нөхөрсөг харилцааг тасралтгүй нэмэгдүүлэхэд түлхэц өгөн ажиллаж байна гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124537200