Ван И: Хятад болон АНУ-ын эдийн засаг, худалдааны хямралын талаарх Хятадын байр суурийг гадныхан дэмжиж байна
2019-05-23 17:00:12 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бишкекийн энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ма Сяочэн, Гуань Цзяньу\ Энэ сарын 22-ны өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурлын үеэр Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ, “Энэ хуралд оролцогч орнуудын Гадаад хэргийн сайд нарт холбогдох нөхцөл байдлын талаар танилцуулсан бөгөөд Хятад-АНУ-ын эдийн засаг, худалдааны хямралын талаарх Хятадын талын байр суурийг гадны сайд нар ойлгож дэмжиж байна” гэжээ.

Мөн тэрээр ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын хуралдаан дээр, “АНУ-ын зүгээс Хятад улсаас тавьж буй зүй ёсны анхаарлыг харгалзан үзэхгүйн дээр тэвчиж үл болох дарамт өгсний улмаас хоёр талын хэлэлцээрт саад учирсан. БНХАУ-ын бүх үйл ажиллагаа нь зөвхөн өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах төдийгүй мөн олон улсын харилцааны хэм хэмжээг сахиж, чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалахад оршино хэмээн онцлон тэмдэглэв.

АНУ-ын тал хэрэв Хятад-АНУ-ын эдийн засаг, худалдааны хэлэлцээрийг тэгш бус байдлын үндсэн дээр байгуулах гэж байгаа бол Хятадын тал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа тэгш бус гэрээг байгуулах боломжгүй бөгөөд хүлээн зөвшөөрөгдөхгүй юм. Хэрвээ АНУ нь тэгш эрхтэйгээр зөвшилцөх хүсэлтэй бол Хятадын тал хүлээн авна. Хэрэв АНУ хэт дарамт шахалт үзүүлэхээр шийдсэн бол Хятадын тал эрс шийдэмгий арга хэмжээ авах болно гэж Ван И хэллээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124533254