ГХЯ: Хятад-АНУ-ын худалдааны хэлэлцээрүүд тэнцвэртэй, тэгш, харилцан ашигтай байх ёстой
2019-05-22 17:07:53 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан энэ сарын 21-нд Хятад болон АНУ-ын худалдааны хэлэлцээр аль аль талдаа тэнцвэртэй, тэгш, харилцан ашигтай байх ёстой гэж мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа, “АНУ-БНХАУ-ын хооронд байгуулах гэрээ нь тэнцүү байж болохгүй, худалдааны өмнөх туршлагаас харахад энэхүү гэрээ нь АНУ-д илүү таатай байх ёстой” гэсэн байдаг.  

Үүнтэй холбогдуулан Лү Кан хэвлэлийн бага хурал дээр "Худалдаа харилцан ашигтай байна гэдэг нь бүх салбарын нээлттэй зах зээлд тэнцвэртэй ашиг сонирхол бий болгохыг хэлдэг. Худалдааны хэлэлцээрийн гэрээ нь бүх талуудад үнэмлэхүй эрх тэгш байдлыг шаардаж чадахгүй, гэхдээ энэ нь хоёр талд тэнцвэртэй, тэнцүү, харилцан ашигтай байх ёстой" гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124529174