Ши Жиньпин Индонезийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Жоко Видодод баярын цахилгаан илгээв
2019-05-22 17:05:52 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 21-нд ноён Жоко Видодог Индонезийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонтой холбогдуулан Хятадын Засгийн газар, ард түмэн болон хувийн зүгээс баяр хүргэсэн цахилгаан илгээлээ.

Тэрээр цахилгаандаа, “Хятад, Индонез нь хөгжиж буй том гүрнүүд билээ. Сүүлийн жилүүдэд хоёр тал “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг хамтдаа байгуулах боломж нөхцлийг ашиглан хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо эрчимжүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үр ашигтай болгосноор талуудын харилцаа хурдтай хөгжлийн шинэ үе шатанд орлоо. Би Хятад, Индонезийн харилцааг чухалчлан үзэж, эрхэм Ерөнхийлөгчтэй хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ирэх таван жилд шат ахиулж, ингэснээр хоёр улсын ард иргэдэд үр ашгийг нь хүртээхийг хүсч байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124528793