Хятадын 20 гаруй хотоор аялсан Саманы гурван том мөрөөдөл
2019-05-22 15:36:58 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн 5-р сарын 21-ний цахилгаан мэдээ /сурвалжлагч Гай Бөмин Рэн Чао/ Саман Поуянмехр хэмээх 25 настай Иран залуу Хятадын 20 гаруй хотоор аялж, өөр өөр хүмүүстэй ярилцаж явсан тэрээр олон улсын хувиараа бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих ашгийн бус байгууллага буюу Дэлхийн залуу бизнес эрхлэгчдийн фондыг үүсгэн байгуулжээ.

Тэрээр 16 настайдаа өөртөө зориулж “40 насандаа дэлхийн хамгийн агуу эдийн засагч болно” гэсэн бичигтэй нэрийн хуудас хийж байжээ. Өнөөдөр бол түүний мөрөөдөл өөрчлөгдөж бодитойг хийж бүтээдэг бизнес эрхлэгч болж, даян дэлхийг нэн сайхан болгоход өөрийн хүчин зүтгэлээ оруулж явна.

Бизнес эрхэлсэн хоёр жил хагасын хугацаанд дөчөөд улс орон, бүс нутгийн залуучууд уг фондод нэгдэж, олон улсын залуучуудын бизнес эрхлэх сургалт, олон улсын баг бүрэлдэхүүнийг Хятадын зах зээлтэй холбох, оюутнуудын солилцооны тавцан зэргийг зохион байгуулжээ. Саманы хамт олон тасралтгүй өргөжин тэлж, тэр хэрээр өөрөө ч өсөн дэвжиж байна.

2013 онд Саман Хятадад ирж, авга ахынхаа тусламжаар Бээжинд сурахын зэрэгцээ бизнес эрхэлсэн байна. “Нэг бүс-Нэг зам” санаачилгын нөлөөн дор Саман Хятадад олон улсын залуучуудыг дэмжих фондыг байгуулахаар шийдсэн байна. Тэрээр олон улсын залуучуудын хоорондох харилцаа холбоо нь маш чухал зүйл. Тиймээс түүний нөлөөг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй гэж үздэг.

Самангийн үзэл бодол нь өргөн цар хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь бодитой явдал юм. Албан ёсны цахим хуудсаа ажиллуулаад жил болоогүй хугацаанд 65 улс орон, бүс нутгаас ирсэн залуучууд фондын ажилд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Саман хэлэхдээ, “Үүнээс харахад маш олон залуучууд иймэрхүү тусламжийг хайж байдаг нь илэрхий байна” гэсэн байна. Залуу хүмүүст туршлага гэж үгүй, хөрөнгө бололцоо ч үгүй, холбогдох зам гүүр ч байхгүй, гэхдээ тэд хэзээ нэгэн цагт энэ дэлхийн нуруу багана болж чадна.

Саман ойрын ирээдүйд хийх “жижиг” зорилгоо гаргажээ. Үүнд Хятадад 35 удаагийн форм зохион байгуулж, 10 бизнес эрхлэх аж ахуйн нэгжийн босгож, олон улсын залуучуудын бизнес эрхлэх сургалтын байгууллагыг байгуулна. Тэрээр бас өөртөө гурван “том мөрөөдөл” гаргасан. Түүндээ, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэл найдвартай фондыг байгуулах, сургалт болон сурган хүмүүжлээр залуучуудыг бизнес эрхлүүлэх, дэлхийг ядуурлаас аварч, энх тайванч хөгжлийг дэмжинэ гэжээ.

Саман хэлэхдээ, “Залуучууд хамтдаа ярилцаж, үзэл бодлоо солилцож, харилцан урам зориг өгч байвал ирээдүй чамайг өөрөөр харах болно” гэжээ.

Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлын үеэр манай сурвалжлагч Саманы Гадаад худалдааны их сургууль дахь ажлын өрөөнд нь очиход, эртний өнгө үнэртэй урт сандал, уран сайхан сийлбэртэй ширма зэрэг хятадын онцлогт зүйлсээр хүлээн авалтын танхимаа тохижуулсан байсан юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124528415