Ши Жиньпингийн цэргийн хүчийг хүчирхэгжүүлэх тухай хөтөлбөрийг хэвлэн тараав
2019-05-21 17:01:23 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 20-ны өдрийн Бээжингийн цахилгаан мэдээ Төвийн цэргийн зөвлөлийн зөвшөөрлөөр Цэргийн комиссын улс төрийн ажлын газраас "Ши Жиньпингийн Цэргийн хүчийг хүчирхэгжүүлэх үзэл сурталын тухай хөтөлбөр"-ийг албан ёсоор хэвлэн тараав.

Уг хөтөлбөр нь оршил, гол хэсэг, төгсгөл зэрэг 18 хэсэг, 85 зүйлээс бүрдсэн бөгөөд Ши Жиньпингийн цэргийг хүчирхэгжүүлэхийн ач холбогдол, шинжлэх ухаанч тогтолцоо, практик шаардлага зэргийг системтэйгээр тайлбарласан сургалтын гол материал болно.

Төвийн цэргийн зөвлөлөөс бүх цэргүүдийг сайтар зохион байгуулж тус хөтөлбөрийг судлахыг зөвлөсөн байна. Мөн Ши Жиньпингийн цэргийг хүчирхэгжүүлэх үзэл суртал болон шинэ эриний цэргийн стратегийн чиглэлийг тууштай хэрэгжүүлж дайны бэлтгэл хүчийг нягтруулж, өөрчлөлт шинэчлэлтийг эрчимжүүлж, ажлын хэрэгжилтийг сайтар анхаарч, намын шинэ эрин үеийн цэргийг хүчирхэгжүүлэх зорилтыг биелүүлэхийн тулд ардын армийг дэлхийн түвшний тэргүүлэх арми болгон хөгжүүлэх, ард түмнээс өгсөн шинэ эрин үеийн үүрэгт хариуцлагыг нэн сайнаар гүйцэтгэж байвал зохино гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124524014