АНУ үзүүлж буй хэт дарамт шахалтынхаа үр дагаврыг өөрсдөө хүртэх болно
2019-05-20 17:12:03 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ АНУ-ын Засгийн газар олон улсын тавцанд шахалт үзүүлэх арга хэмжээг байнга хэрэглэж, Иран, ОХУ, Венесуэл, Куба болон бусад улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ авч, Хятад, Европын холбоо, Япон, Энэтхэгийн эсрэг тариф нэмэх аргаар шахалт үзүүлж, тэгснээр тэдгээр улс орнууд уг шаардлагад нугарна хэмээн дэмий санаархаж байна.

АНУ олон нийтэд ихээхэн дарамт шахалт үзүүлсэн нь олон улсын дүрэм журмыг ил тодоор зөрчиж, дэлхийн худалдааны систем, олон улсын дэг журмыг ноцтой дарангуйлан, зарим бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна. АНУ-ын энэхүү үйл ажиллагааг нэн олон оронд эсэргүүцэж байгаа ба тэдний хувийн ашиг сонирхлоо хангах оролдлого амжилтгүй болно гэж олон улсын эрдэмтэд дүгнэж буй.

Венесуэл дэх Боливийн цэргийн их сургуулийн профессор Луис Куинтана, “АНУ нь Мадурогийн Засгийн газрыг түлхэн унагах гэж оролдсоор барахгүй, Венесуэлийн дэмжлэгийг олсон Куба, Никарагу зэрэг Латин Америкийн улсууд цохилт өгөхийг хүсч байна. Үүнээс хамааралтайгаар Латин Америкт "Монрогийн үзэл" сэргэх боломжийг олгосон” гэжээ.

Бельги-Хятадын эдийн засгийн ба худалдааны комиссын дарга Бернард Девитт, “Хэт дарамт нь АНУ-ын нэг талт бодлогын нэг хэсэг бөгөөд АНУ нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс дарамт шахалт үзүүлэх замаар зорилгоо биелүүлэхийг хүсч байна. Одоогийн байдлаар Ираны цөмийн асуудлаарх тэдний бодлого маш тодорхой байна. Хэрэв бусад улс орнууд дуулгаваргүй байвал АНУ-ын зүгээс дээрхтэй мөн адил хориг арга хэмжээ авах болно” гэв.

Зарим шинжээчид АНУ-д хэт их дарамт шахалт нь хор хөнөөл ихтэй бөгөөд дэлхийн худалдааны дүрэм журмыг эвдэж, одоо байгаа олон улсын дэг журмыг үгүйсгэж, олон улс орнуудад, тэр дундаа Америкийн холбоотнуудад сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн дүгнэж байна.

Кубын Олон улсын харилцааны институтын багш, Румынд суугаа Кубын Элчин сайд асан Мануэль Еэппеги, “АНУ олон улсын асуудлыг шийдэхдээ олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны асуудлаарх НҮБ-ын дүрмийг зөрчиж байна. АНУ дэлхийн 2 дугаар дайны дараа аажмаар үүсэн бий болсон дэлхийн улс төрийн тэнцвэрийг алдагдуулж, олон улсын харилцаанд эмх замбараагүй байдал үүсгэж, бусад орнуудад сөргөөр нөлөөлж байна” гэсэн юм.

Рүань Сөнсэ, “АНУ-ын хэтэрхий их дарамт үзүүлж байга нь олон улсын систем, олон улсын дүрэм журамд маш их нөлөө үзүүлсэн. Жишээлбэл, Иранд дарамт үзүүлэхийн тулд Ираны цөмийн хэлэлцээрээс татгалзсан. Энэ нь АНУ-ын оролцоотой олон улсын дүрэм журмыг үгүйсгэж байгаа хэрэг юм. АНУ нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэх “Парисын гэрээ”-нээс татгалзсан. Энэ нь олон улсын дүрэм журам, дэлхийн засаглал, ялангуяа экологийн засаглалын системийг зөрчиж байна” гэв.

ОХУ-ын эдийн засгийн дээд институтын хүрээлэнгийн Дорно дахины судлалын тэнхимийн захирал Алексей Маслов, “АНУ-ын худалдааны хамгааллын бодлого нь аажмаар олон улсын худалдааг хатангируулж, олон улсын арилжааны системийг өөрчлөх болно. АНУ-ын эрх ашгийг хангахын тулд АНУ Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг тогтоож, тариф ногдуулсан бөгөөд энэ нь олон улсын худалдаанд шууд сөрөг нөлөө үзүүлж байна” гэлээ.

Герман улсын Берлин хотын Чөлөөт их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнгийн профессор Луо Мэйжун, “Энэ үе шатанд АНУ нь Европ, ялангуяа Германд шахалт үзүүлж байна. АНУ-ын энэ мэт хийдэл нь Европын холбоотнууд түүнд итгэл алдрахад хүргэсэн. Тэдний санаачилсан худалдааны дайн Европын холбоотнуудад АНУ зөвхөн өөрийн ашиг сонирхлыг харгалздаг гэдгийг тодорхой ойлгуулсан” гэжээ.   Иран дахь Тегераны их сургуулийн профессор Ма Ранди, “Ираны цөмийн хэлэлцээр нь олон талт хэлэлцээр бөгөөд АНУ нэг талаас гэрээг цуцалснаар олон улсын үүрэг амлалтыг үл тоомсорлож, үндэсний хэмжээний итгэлцэлийг сулрууллаа. Тиймээс Ираны Засгийн газар АНУ-ыг итгэх боломжгүй гэж үзэж байна. Иран хэзээ ч АНУ-ын дарамт шахалтанд орохгүй. Хэдийгээр АНУ-ын хориг арга хэмжээ Ираныг хүнд байдалд оруулсан ч Ираны ард түмэн нэгдэж чадвал бэрхшээлийг бүрэн даван туулах болно” гэлээ.

\Бичсэн сурвалжлагч: Жао Жүөжюн, Чэнь Жин, Оролцогч сурвалжлагч: Жян Чиомэй,Шю Е, Ван Ин, Жан Юань, Жан Юань, Жан Жио,Лүан Хай, Пан Гэпин, Жү Ванжюн, Мү Дүн, Ма Жио\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124518886