Соёл иргэншлийн солилцооны үндсэн дээр харилцан суралцаж хувь заяаны хамтын нийгэмлэгийн байгуулалтыг нэн урагш ахиулъя
2019-05-20 17:11:58 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлын нээлтийн ёслолд Хятад улсын дарга Ши Жиньпин оролцож, тавьсан илтгэлдээ Азийн соёл иргэншлийн гэрэл цацрангуй гялалзсан үйл явц, Азийн ард түмний сайн сайхан хүсэл мөрөөдлийг эргэн санаж, соёл иргэншлийн солилцооны үндсэн дээр харилцан суралцах Хятад улсын үндсэн саналыг дэвшүүлэв.

Ши Жиньпин даргаас харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцах, сайнаас нэн илүү гоё, сайхнаас нэн илүү таатай байх тал дээр хамтрах, нээлттэй атлаа багтаамжтай байх, харилцан суралцаж, цаг үетэйгээ зэрэгцэн хөгжиж, шинэлэг хөгжлийг тууштай баримталж, соёл иргэншлийн солилцооны үндсэн дээр харилцан суралцах тухай түүний илтгэлийг нь хуралд оролцогсод талархан хүлээж авав.

Ши Жиньпин дарга хэлэхдээ, "Өнөөгийн Хятад улс нь зөвхөн Хятадын Хятад төдийгүй Азийн Хятад, Дэлхийн Хятад юм. Өдөр ирэх тусмаа дэлхий ертөнцийн төвд ойртож байгаа Хятад улс нь нэн илүү нээлттэй хандлагаар дэлхийг багтаан, нэн илүү эрч хүчтэй соёл иргэншлийн амжилтаар хүн төрөлхтөнд шинэ хувь нэмэр оруулах болно” гэжээ.

Мянга мянган жилийн хөгжлийн үйл явц дунд бидний өвөг дээдэс гайхамшигт соёл иргэншлийг буй болгосон. Агуу хөгжил дэвшил, агуу өөрчлөлт, зохицуулалтын цаг үед оршиж байгаагийн хувьд Ази тив нь цаг үеийн бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэж, хүн төрөлхтөний хөгжил, дэвшилд түлхэц үзүүлэх ёстой.

Азийн хөгжил дэвшил, тогтвортой байдлыг хангах нь зайлшгүй сонголт бөгөөд мөн хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг рүү нэвтрэх цорын ганц зөв зам юм. Ихэрхүү зан, хэлбэрдсэн үзлээ таягдан хаяж, эрх тэгш харилцан хүндэтгэх байдлыг хослуулбал сая адил бус соёл иргэншлийн солилцооны яриа хэлэлцээрийг гүнзгийрүүлэх бөгөөд эв найрамдалтай хамтаар оршин тогтнож чадна.

Хятадын эв найрамдалтай хамтаар оршин тогтнох төсөл нь соёл иргэншлийн солилцоогоор дамжуулан соёл иргэншлийн тусгаарлалтыг даван туулж, соёл иргэншлийн харилцан суралцахаар соёл иргэншлийн зөрчилдөөнийг арилгаж, хүн төрөлхтөний хөгжил дэвшлийн сайн сайхан ирээдүйг нээх оюуны түлхүүрийг бий болгосон юм.

Азийн соёл иргэншлийн чухал бүрэлдэхүүн болсны хувьд Хятадын соёл иргэншил нь хүлээн авах ба нөөцлөхийг хослуулсан бөгөөд мөн тасралтгүй бусдын соёл иргэншилтэй харилцан солилцоо хийх, харилцан суралцахаар дамжин нээлттэй тогтолцоог бий болгож, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд үр дүнтэй дэмжлэг үзүүлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124518836