Гадаадын зочид төлөөлөгчид Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлыг сайшаав
2019-05-20 11:25:51 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 16-ны өдрийн тойм нийтлэл Синьхуа агентлагийн сурвалжлагч Энэ сарын 15-22-ны өдрүүдэд Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал "Азийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах ба хувь заяаны цогц нэгдэл" уриан дор Бээжин хотноо болж өнгөрөв.

Одоогийн байдлаар дэлхий ертөнцөд засаглал, итгэл найдвар, энх тайван, хөгжил гэсэн "Дөрвөн үндсэн алдагдал"-ын хүнд сорилтууд тулгараад байгаа бөгөөд “Соёл иргэншлийн сөргөлдөөн”, “Соёл иргэншлийн давуу шинж” зэрэг яриа хэлцлийн зөрчил дэгдээд байна. Адил бус соёл иргэншлийн хоорондын сөргөлдөөн эсвэл яриа хэлцэл, зөрчил эсвэл хамтын ажиллагаа нь хүн төрөлхтний ирээдүйн хувь заяаны цогц нэгдлийн эрин үеийн чухал анхаарах асуудал болоод байна. Тус хуралд оролцсон гадаадын удирдагчид, зочид төлөөлөгчдийн үзэж буйгаар энэхүү уулзалтын хугацаанд “Эрин үеийн асуулт”-д хариулт өгч, шийдлийн төлөвлөгөөг боловсруулан, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бий болгоход соёл иргэншлийн хүчин зүйлийг ашиглах хэрэгтэй гэв.

Өнөө үед дэлхийн олон туйлшрал, эдийн засгийн даяаршил, соёлын олон янз байдал, нийгмийн мэдээлжсэн байдал гүнзгий хөгжиж, хүн төрөлхтөн итгэл найдвараар дүүрэн байна. Үүний зэрэгцээ олон улсын чиг хандлагад тогтворгүй, тодорхой бус байдал илт хурцдаж, хүн төрөлхтөн дэлхийн хэмжээний сорилтуудтай тулгарч байгаагаас дэлхийн улс орнууд сэтгэл зүтгэлээ нэгтгэн, энэ бүхнийг хамтдаа даван туулах цаг үед тулж иржээ.

Иймэрхүү бэрхшээлтэй асуудалд хандан Камбож улсын хаан Сихамони онцлон тэмдэглэхдээ, “Өнөө цагт Ази тив, цаашлаад хүн төрөлхтний хариуцлагыг бэхжүүлэх явдал хамгийн чухал нь юм. Чин шударгаар хандан, харилцан хүндэтгэж, сэтгэн бодохыг дэмжин, харилцан суралцах нөхцөл байдлыг бий болгож, Азийн хөгжлийн явцыг хамтдаа гүнзгийрүүлэх ёстой” хэмээв.

Сүүлийн үед зарим улс орнууд "соёл иргэншлийн зөрчилдөөн", "соёл иргэншлийн маргаан"-ы улиг яриаг үүсгэж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн санаа зовоосон асуудал болоод байна. Тус уулзалтын нээлтийн үеэр Грекийн Ерөнхийлөгч Павлопоулос хэлэхдээ, “Жинхэнэ соёл иргэншил нь зөрчилдөөн үүсгэхгүй, жинхэнэ соёл иргэншил яриа хэлцэл хийхэд хүргэх болно” гэсэн юм.

ЮНЕСКО-гийн Түүх, яриа хэлцлийн хэлтсийн дарга Муса Иерер үзэж буйгаар, “Ялгаварлан гадуурхах явдал, дайсагнасан байдлаа орхин, соёл иргэншлийн зөрчилдөөнийг эрс эсэргүүцэж, нээлттэй, багтаамжтай сэтгэлээр бусад соёл иргэншлийг хүлээн авах ёстой” гэлээ. Өмнөд Солонгосын Зүүн Азийн Энхтайвны институтийн Ерөнхийлөгч Ким Санг-По Азийн соёл иргэншлийг нисдэг тэргээр жишээлсэн байна. Азийн соёл иргэншил нь нисдэг тэрэгтэй адил, нисдэг тэрэгний гол хэсэг нь Азийн ард түмэн, зүүн талын далавч нь улс төрийн эв нэгдэл, баруун тал нь эдийн засгийн хамтын ажиллагаа бөгөөд энэ удаагийн хурлаас уг нисдэг тэрэг агаарт хөөрсөн хэмээн жишжээ.

Катарын соёлын төвийн судалгааны хэлтсийн эрхлэгч Надиа Мудасика, “Ази нь соёл иргэншлийн баялаг нөөцтэй, Орос соёл иргэншлээс Перс, Арабын соёл иргэншил, Аризаны соёл иргэншил хүртэл үргэлжлэх бөгөөд Хятадын зохион байгуулсан Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн хурал нь бүхий л Азийн соёл иргэншлийн харилцааг гүнзгийрүүлж, ард түмэн хоорондын орон зайг ойртуулах болно. Үүний зэрэгцээ Азийн улс орнууд дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал хөдөлгөх хүч болж байгаа тул Азийн соёл иргэншил хоорондын яриа хэлцэл нь эдийн засгийн хөгжил болон харилцаанд идэвхтэй үйлдэл үзүүлэх болно” гэв.

Хамтын сорилтуудыг даван туулж, илүү сайн сайхан ирээдүй рүү тэмүүлэхэд эдийн засаг, шинжлэх ухаан технологийн хүчин чадал шаардлагатай шиг мөн соёл иргэншлийн хүчин зүйл шаардагдах нь дамжиггүй. Азийн улс орнууд уул усаараа залгагдсан бөгөөд түүхэн ижил нөхцөл, адил хүсэл мөрөөдөлтэй байдаг тул ямар ч хүчин зүйл саад болж чадахгүй. Бээжингээс эхэлсэн мөрөөдлийн хүч Азийн соёл иргэншлийн сайн сайхан ирээдүйг гэрэлтүүлэх болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124517790