Ши Жиньпин Францын Ерөнхий сайд Э.Филипптэй уулзав
2019-03-28 10:41:00 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Парисын энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Жяньминь Шан Ян\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 26-нд Парис дахь Ерөнхий сайдын ордонд Францын Ерөнхий сайд Э.Филипптэй уулзав.

Ши Жиньпин Хятад Францын найрамдал өнө удаан түүхтэй бөгөөд Хятад Францын харилцаа өдөр ирэхүйеэ сайжирч байгааг онцлон тэмдэглэв. Энэхүү айлчлалын үеэр миний бие Ерөнхийлөгч Макронтай хамт Хятад Францыг улам баялаг агуулгатай болгож амьжиргааны хүч бялхуулсан стратегийн түншлэлийн харилцаатай болгохоор санал нэгтэй тохиролцлоо. Хятадын тал Хятад Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг боломж болгож, хамтын ойлголцолоо үнэн бодитой болгож, хоёр орны ард түмний хүслийг хангахад бэлэн байна гэв.

Ши Жиньпин цаашдын хэсэг хугацаанд Хятад, Франц хоёр тал гурван ажлыг сайн хийх хэрэгтэй байна. Нэгдүгээрт хоёр орны харилцааг хөгжүүлэх зөв чиглэлийг эзэмшиж, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэж, хамтын ажиллагааны том ашгийг бий болгож хоорондын зөрөөгөө арилгах хэрэгтэй. Францын нэн олон аж ахуйн нэгж Хятадад очиж хөрөнгө оруулахыг урьж байна. Мөн Францын тал Хятадын аж ахуйн нэгжид эрх тэгш, ил тод, гадуурхахгүй хөрөнгө оруулах орчин хангахыг хүсч байна. Хоёрдугаарт хоёр тал цөмийн эрчим хүч, сансар судлалын салбар дахь одоогийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, чанарыг сайжруулж шат ахиулахыг түргэтгэх хэрэгтэй.

Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг сайтар зохион байгуулж, соёлын солилцоо, боловсрол, спорт зэрэг талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, 2021 оны Хятад Францын соёлын аялал жуулчлалын жилийг хамтран хэрэгжүүлнэ. Гуравдугаарт хамтран ажиллах шинэ хөдөлгөх хүчийг бий болгож, Хятад Францын найрамдлын залгамжлагчийг хүмүүжүүлэн, шинжлэх ухаан технологийн инноваци, эдийн засаг, хиймэл оюун ухаан, дээд түвшний технологи бүхий үйлдвэрлэлийн салбарын хамтран ажиллах нөөц бололцоог гүнзгийрүүлж, хөдөө аж ахуй зэрэг гол чухал салбаруудын шинэхэн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. "Нэг бүс-Нэг зам"-ыг хамтаар бүтээн байгуулахад францын тал идэвхтэй оролцохыг урьж байна. Францын тал гуравдагч зах зээлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэхэд бэлэн байна. Хоёр орны залуу улс төрчид, бизнесмен, эрдэм шинжилгээний ажилтан, хэвлэл мэдээлэл зэрэг салбарынхны солилцоог ахиулж, Хятад Францын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд сайн суурь тавьж өгөх хэрэгтэй гэжээ.

Өнгөрсөн жил Хятадад хийсэн айлчлал маань маш амжилттай болсон бөгөөд Франц Хятадын нягт харилцаа, хамтын ажиллагаа сайн үр дүнд хүрлээ гэж Э.Филипп илэрхийлэв. Франц Хятадын дээд хэмжээний харилцан итгэлцэлд хүрэв. Ши Жиньпин даргын тус удаагийн айлчлал чухал үр дүнд хүрсэн нь Франц Хятад стратегийн хамтын ажиллагаагаа хамтаар ахиулах идэвхтэй хүсэл эрмэлзлэлийг харуулсан. Миний бие Ши Жиньпин даргын Франц Хятад хоёр улсын харилцааг хөгжүүлэх чухал санаа санаачилга болон төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч байна. Францын Засгийн газрын байгууллагууд Ши Жиньпин даргын айлчлалын үеэр хоёр талын тохиролцсон чухал ойлголтыг сайтар хэрэгжүүлж, цөмийн эрчим хүч, байгаль орчныг хамгаалах, ногоон эдийн засаг зэрэг хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын үйл хэрэг дэх харилцаагаа нягтруулна. Францын тал Европын холбоо болон Хятадын харилцааг эрчимжүүлэхийг дэмжинэ гэжээ.

Уг уулзалтад Дин Шюешян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124294811