Ши Жиньпин, Меркель нар уулзав
2019-03-27 15:58:23 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад, Францын дэлхийн засаглалын форумын хаалтын ёслолд оролцохоор ирсэн Германы канцлер Меркельтэй энэ сарын 26-нд уулзлаа.

Ши Жиньпин, “Өнөөгийн олон улсын нөхцөлд тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл нэмэгдэж байгаа хэдий ч Хятад, Германы ажил хэрэгч хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн эрч хүчээ хадгалж байна. Хятад улс өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлттэй байлгах зорилтыг тодорхой болгон, эдийн засгийн чанартай хөгжлийн замаар замнаж байна. Хятад улсын нээлттэй байх зориг шийдвэртэй, Герман, Европтой үнэнч шударгаар хамтран ажиллахыг дэмжинэ. Хятад улс Германы талтай хүчин зүтгэж, Хятад, Германы хамтын ажиллагааны үндэс суурийг улам хөгжүүлэн, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна” гэжээ.

Меркель, “Герман, Хятад хоёр орон өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд ойрын жилүүдэд хоёр талын харилцаа эрчтэй хөгжиж, бүх шатанд бүх салбарт нягт солилцоо, хамтын ажиллагаагаа хадгалж байна. Дижитал эрин үед Герман, Хятадын эдийн засаг, худалдааны харилцааг гүнзгийрүүлэхийг Германы тал найдаж байна. Герман улс "Нэг бүс-Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтад оролцоно. Германы тал Хятадын нээлттэй бодлогын зах зээлийн боломжийг бүрэн ашиглаж, Хятадын аж ахуйн нэгжүүд Германд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулахад зах зээлийн шударга, эерэг орчин бүрдүүлж өгнө. Европ, Хятадын хамтын ажиллагааны харилцааг Герман улс дэмжиж, Европ, Хятад хамтран олон талт үзлийг хамгаалах санаачилга гаргаж байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124290448