Ши Жиньпин, Макрон нар хэлэлцээ хийв
2019-03-27 11:10:32 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 25-нд Парисын Елисейн ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Макронтой хэлэлцээ хийлээ. Хоёр орны төрийн тэргүүн урьдыг залгамжлан ирээдүйг нээж, шинэ түүхэн гараанаас Хятад, Францын улам бат бөх, тогтвортой, баялаг агуулгатай иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоохыг хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрлөө. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, “Хятад, Францын харилцааг сайтар хөгжүүлэхэд улс төрийн харилцан итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагаа бол заавал явах зам, иргэдийн найрсаг харилцааны суурь юм” гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Улс төрийн талаар Хятад, Франц НҮБ, Их 20 зэрэг олон талт индэр дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цаг уурын өөрчлөлт зэрэг олон улсын томоохон асуудлаарх ойлголцол, зохицуулалтаа нягтруулан, Парисын хэлэлцээр, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ахиулан, бодит үйл ажиллагаагаараа НҮБ-ын дүрмийн зорилт зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, олон талт худалдааны тогтолцоог ахиулан хамгаалах ёстой. Ажил хэрэгч хамтын ажиллагааны талд хоёр тал цөмийн эрчим хүч, агаарын тээвэр, сансрын салбарын уламжлалт харилцаагаа гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийн инновац, хөдөө аж ахуй, банк санхүү, өндөр настны асрамж зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааны алхааг түргэтгэн, “Нэг бүс-Нэг зам”-ын гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааны төслийг сайтар хэрэгжүүлэх ёстой. Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтад улам их дэмжлэг, тус дөхөм үзүүлэх ёстой. Хүмүүнлэгийн солилцооны талаар соёл, аялал жуулчлал, хэл, залуучууд, орон нутаг зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Хятадын оюутнууд Францад ажил хөдөлмөр эрхэлж, суралцах хөдөлгөөний 100 жилийн ойн арга хэмжээ, 2021 оны Хятад, Францын жилийн арга хэмжээг хоёр талд зохиох зэрэг арга хэмжээг хамтдаа сайтар зохион байгуулах хэрэгтэй” гэжээ.

Ши Жиньпин, “Хятад, Европ одоогоор дэлхийн хоёр том хүч, хоёр гол зах зээл, хоёр том соёл иргэншил юм. Европын стратегийн байр суурь, үүрэг ролийг Хятад улс чухалчилдаг бөгөөд Европтой тогтоосон харилцаагаа дипломат харилцааны тэргүүлэх чиг хандлагаа болгосоор ирсэн юм. Францын тал Европтой хамтран өөрийгөө хүчирхэгжүүлэх үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжих бөгөөд Европын холбооны зүгээс Хятадтай тогтоосон харилцаагаа хөгжүүлэхэд илүү эерэг нөлөө үзүүлэхийг Францын тал хүсч байна. Хоёр тал Хятад, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг түргэтгэж, Хятад, Европын чөлөөт худалдааны бүсийн хамтарсан судалгааг аль болох эртхэн эхлүүлэхийг хүсч байна” хэмээн онцолжээ.

Макрон, “Франц, Хятад дипломат харилцаа тогтоосон 55 жилийн турш хоёр тал бие биенээ харилцан хүндэтгэсээр ирсэн нь хоёр тал баялаг үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж олгосон юм. Франц, Хятад хоорондын бүх талын стратегийн түншлэлийн харилцааны түлхүүр нь хамтын ажиллагаа бөгөөд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн туршид олсон асар их ололт амжилтад баяр хүргэж байна. Хятадын найдвартай, тодорхой стратегийн түншийн хувьд, Хятад улстай хамтдаа эрх тэгш, тогтвортой, аюулгүй, цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнц байгуулахад Франц улс бэлэн байна. Мөн Франц, Хятадын харилцааны ирээдүйн хөгжилд итгэлтэй байна” гэжээ.

Макрон, “Хятадын талтай агаарын тээвэр, сансар судлал, цөмийн эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Францын "Ирээдүйн аж үйлдвэрийн төлөвлөгөө" ба "Хятадад үйлдвэрлэв-2025 он" төлөвлөгөөг харилцан холбоход Франц улс бэлэн байна. “Нэг бүс-Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II уулзалт, Хятадын олон улсын импортын II экспод идэвхтэй оролцоход Франц улс бэлэн байна. Мөн Европ, Хятадын хамтын ажиллагааны хөгжлийг дэмжиж, Европын холбооны дэд бүтцээр холбогдох төсөл ба “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг харилцан холбохыг Франц улс санал болгож байна” хэмээн онцолжээ.

Мөн өдөр хоёр орны төрийн тэргүүн нар гуравдагч зах зээлийн хамтын ажиллагаа зэрэг хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг солилцох арга хэмжээнд оролцсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124289380