Ши Жиньпин Итали, Монако, Франц улсад айлчлахаар мордлоо
2019-03-21 16:10:13 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 21-нд Хятад улсын дарга Ши Жиньпин БНИУ-ын Ерөнхийлөгч Маттарелла, МХУ-ын төрийн тэргүүн хунтайж Алберт II, БНФУ-ын Ерөнхийлөгч Макрон нарын урилгаар энэ гурван оронд төрийн айлчлал хийхээр тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо.

Ши Жиньпинтэй хамт түүний хатан Пэн Ли-Юань, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, төв хорооны тамгын газрын дарга Дин Шюешян, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны гадаад харилцааны комиссын тамгын газрын дарга Ян Жечи, төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны орлогч дарга, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн нар дагалдан явлаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124265283