Элчин сайд Шин Хаймин УИХ-ын ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очиртой уулзав
2018-09-04 15:24:22 Эх сурвалж: Хятадын ЭСЯ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн сарын 29-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой уулзаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Элчин сайд Шин Хаймин, энэ жил Хятад, Монголын харилцаа хурдацтай хөгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад Улсад болсон олон улсын хуралд оролцож, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн Хятад Улсад айлчлах үеэрээ Ши Жиньпин дарга болон Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзан хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр чухал тохиролцоонуудад хүрэн хоёр улсын харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойллоо. Түүнчлэн саяхан Хятад Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, олон шинэ тохиролцоонд хүрч айлчлал амжилттай боллоо.Талууд хоёр улсын санаачилга болон стратегийн уялдааг эрчимжүүлэхэд санал нэгдсэн нь Монгол Улсын хөгжилд шинэ далавч нэмж байна. Талууд мөн Хятад, Монгол хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ болон Эрээн хот-Замын-Үүдийн хилийн дагуух эдийн засгийн зэргэлдээ бүс хамтын ажиллагааг эхлүүлэхээ албан ёсоор мэдэгдлээ. Ирэх жил бол Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Хятадын тал энэхүү завшаанаар Монголын талтай хоёр улсын удирдагч нарын хүрсэн тохиролцоонуудыг сайтар хэрэгжүүлж, улс төр, эдийн засаг, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлж хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гарган хоёр улсын ард түмэнд үр өгөөжийг хүргэхээр ажиллах болно гэв.

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Монгол, Хятад хоёр улс бол нөхөрсөг хөршүүд. Монголын тал Хятад Улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг төдийгүй хоёр талын бүхий л салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаанд гарч буй нааштай үр дүнд ихэд баяртай байна. Энэ жил хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж буй нь хоёр улсын харилцаанд ихээхэн чухал ач холбогдолтой байна. Хятад Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал маш амжилттай болсноор Монгол, Хятадын харилцаанд том дэмжлэг боллоо. Монголын тал Хятадын талтай холбогдох ажлыг сайтар хэрэгжүүлэх болно. УИХ-ын ЭЗБХ нь хоёр улсын ажил хэрэгч хамтын ажиллагаанд, тэр дундаа банк санхүүгийн салбар болон томоохон төслүүдийн хамтын ажиллагааг өндрөөр чухалчилдаг. Цаашид холбогдох хууль журам, бодлогоор дэмжлэг үзүүлж хоёр улсын хамтын ажиллагааг дэмжих болно гэв.

Уг уулзалтад БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гу Имин оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123377120