Монгол судлалын хоёр том толь хэвлэгдэв
2020-04-27 09:42:51 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: Өвөр Монголын үндэсний цөөнхийн эртний ном судар болон “Гэсэр” цуглуулан эмхтгэж судлах тасгаас сэтгүүлчийн мэдээлснээр, Хятад дахь Монгол судлалын чиглэлийн хоёр том толь - "Дундад улсын цөөн тоот үндэстний эртний ном бичгийн товч агуулгат ерөнхий гарчиг. Монгол үндэстний боть" болон " Монгол судлалын Монгол өгүүлэл зохиолын хэлхээс" -ийн хадаг сөхөх ёслол саяхан болж өнгөрлөө.

"Дундад улсын цөөн тоот үндэстний эртний ном бичгийн товч агуулгат ерөнхий гарчиг. Монгол үндэстний боть" -д 10155 зүйл болгон эмхтгэн жагсааж гар авлага болгож , 1949 оноос өмнө бичигдсэн эртний монгол сурвалж бичгийг үндсэндээ хамарсан байна. ӨМӨЗО-ны Боловсролын хэвлэлийн газраас хэвлэсэн уг толинд шашин, философи, хууль эрхзүй, цэргийн ухаан зэрэг олон салбарыг хамарсан байна. Ном нэгбүрийн зохиогч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, фонт, цуглуулан эмхтгэсэн агентлаг, агуулгын товч болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан юм.

" Монгол судлалын Монгол өгүүлэл зохиолын хэлхээс"-нд 1911 оноос 2012 оныг хүртэлх Хятад дахь монгол хэлэн дээр хэвлүүлж, нийтлүүлсэн монгол судалгааны бүтээл болон өгүүлэл зохиолын гарчгийг нийт 35062-г багтаан, тусбүр Хятадаар орчуулсан зохиолын гарчиг юм уу номын нэрийг хадсан байна.

Өвөр Монголын номын сангийн Монгол эрдэмтэн Цэцэнбилэг хэлэхдээ, энэ хоёр толь хэвлэгдсээр, Монгол судлаачдын эртний ном, урьдын судалгааны үр бүтээлийг хайн олоход ихээхэн дэмжлэг үзүүлснээр зогсохгүй эртний сурвалж бичгийн хамгаалалт, ашиглалтад маш ашигтай юм гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125910639