Тайхан уулын гүн дэх тосгоныхон ядуурлаас ангижирсан түүхээ тоглолтоор үзүүлнэ
2019-10-17 09:54:02 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Гаогудуйгийн шар будаа жил бүр алдагддаг. Энэ үг Шаньси мужийн Жинчэн хотын Гаогудуй тосгоны иргэдийн дунд түгээмэл хэрэглэгддэг байв. Тайхан уулын гүн дэх энэ жижиг тосгонд тээвэрлэлт, борлуулалт муу, үйлдвэрлэл, бизнесийн загвар хоцронгуй зэргээс шалтгаалан тосгоныхон хүнсээ олоход хэцүү тул тосгоны иргэдийн бараг тал нь ядууд тооцогдож байв.

Эдүгээ ядуурлыг бууруулах бодлого хэрэгжсэнээр уулын тосгоны нүүр царайг түргэн өөрчилжээ. 2016 оны эхээр Улсын сүлжээ Шаньси Жинчэн цахилгаан хангамжийн компани ядуурлыг бууруулах баг, нэгдүгээр нарийн бичгийн дарга нарыг тосгон руу илгээв. Ядуурлыг бууруулах ажилтнуудын тусламжтайгаар Гаогудуй тосгонд ургамлын гаралтай эм болон үр тариа боловсруулах, хөдөөгийн аялал жуулчлал, тусгай үржүүлэг зэрэг салбар эрчимтэй хөгжив. Чинээлэгжихийн тулд ядуу өрхүүд тосгоноос зохион байгуулсан хөдөө аж ахуйн сургалтад идэвхтэй хамрагдаж, орлого нэмэгдүүлэх сувгуудыг тасралтгүй өргөжүүлж, аажмаар баяжиж эхлэв. 2018 оны эцэс гэхэд Гаогудуй тосгоны ядуу өрх бүгд ядуурлаас гарсан байна.

Энэ намар Гаогудуй тосгоныхон сайн ургац хураажээ. Тосгоныхон уламжлалт шоуны бэлтгэл сургуулилтаа хийж, урлагийн тоглолтоор дамжуулан ядуурлаас хэрхэн ангижирсан тухайгаа өгүүлэхээр бэлтгэж байна. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Сао Ян\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125112366