Чин Шы Хуан хааны онгоны музей 120 сая гаруй жуулчин хүлээн авчээ
2019-09-27 15:40:44 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Ши-Аний энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ян Имяо\ Чин гүрний бунханг нээн илэрсэний 45 жил, Чин Шы Хуан хааны онгоны музей байгуулагдсаны 40 жилийн ойн хурал энэ сарын 24-нд боллоо.

Чин Шы Хуан хааны онгоны музейн захирал Хөү Нинбиний танилцуулснаар уг музей 1979 оны 10 дугаар сарын 1-нд байгуулагдсан. Нээгдсэнээс хойш нийт 120 гаруй сая жуулчин хүлээн авсны 20 сая орчим нь гадны жуулчин юм.

Уг бунханг анх 1974 онд илрүүлж, 1979 онд ”Чин ши хуан хааны цэрэг морины жагсаалын музей”–г олонд нээсэн. 1987 онд НҮБ-ын ЮНЕСКО дэлхийн өвийн жагсаалтад бүртгэв.

Энэхүү музей эдүгээ дэлхийн алдартай соёлын үзмэр болсны зэрэгцээ аялал жуулчлалын томоохон бүс болоод буй. Уг музейд хийх судалгааны ажил гүнзгийрэхийн хэрээр аялах хүмүүсийн тоо олширсоор байна.

2014 онд музейн хүлээн авсан хүний тоо 5 саяыг давж, дараа нь жил бүр 10 орчим хувиар нэмэгдэж, 2018 онд 8.5 саяд хүрчээ. Тухайн жилийн “10 дугаар сарын 1”-ний долоон хоногийн амралтын хугацааны зөвхөн нэг өдөрт 130 мянгыг давсан үзэгч хүлээн авсан нь музейн түүхэн дэх шинэ дээд амжилт болж байв.

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120701125048705