Ургацын баяраар эх орноо магтан дуулав
2019-09-23 16:47:53 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Ургацын баяраар эх орноо дуулья” Хятадын ургацын баяр-2019, Малчин тариачдын II удаагийн уран сайхны тоглолт Хөх хотын Шинэ хот дүүргийн Бор хошуу балгасны Наобао тосгонд болов.

Хоёр хүний жүжгийн үзүүлбэр, монгол дуу бүжиг, холбоо магтаал зэрэг малчин тариачдын өөртөө найруулж зохиомжилсон уран сайхны тоглолт нь Хятад улс байгуулагдсаны 70 жил, ялангуяа ХКН-ын XIX хурлаас хойш Өвөр монголын малчин тариачид аз жаргал, баян чинээлэг амьдралтай болсон дүр төрхийг бэлхнээ харуулсан байна.

Мөн “БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх нь“ сэдэвт 70 метр урттай хорчин хатгамал, 56 метр урт хайчилбар нь хүмүүсийн анхаарлыг ихэд татжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125028750