Нэрт зохиолч Бүрэнбаярын зохиолын түүврийг Хөх хотод тараав
2019-09-23 15:54:04 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \Б.Болорцэцэг, Д.Хүүхэнсоль\ Өвөр монголын “Багачууд” хүүхдийн хэвлэлийн хороо, Синьхуа монгол нетээс хамтран зохион байгуулсан “Бүрэнбаярын зохиол бүтээлийн хураангуй” хэмээх номын хурим энэ сарын 22-нд Хөх хотод болов.

Нээлтийн үеэр зохиолч Бүрэнбаяр өөрийн зохиол туурвил болон эдгээр номын утга санаа, хэрхэн бүтсэн түүхээс уншигчидтайгаа хуваалцсан юм. Харин Өвөр монголын Зохиолчдын эвлэлийн дэд тэргүүлэгч, ӨМБИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн захирал Дорнотэнгэр түүний уран бүтээлийн ач холбогдол, монгол уран зохиолын түүхэнд оруулж буй үр нөлөөг өндрөөр үнэлсэн бол ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн дэд захирал Эрдэнэхад хэлэхдээ зохиолчБүрэнбаяр  нь монгол үндэстний уран зохиолын түүхэнд нэгэн гайхамшгийг бий болгосон төдийгүй залуу үеийн зохиолчид төрж гарах замналыг анх тавьсан болохыг онцоллоо.

“Бүрэнбаярын зохиол бүтээлийн хураангуй” ном нь эгэл жирийн хүмүүсийн эгэл бус түүхийг нүдэнд харагдаж гарт баригдахаар бичсэн “Нинжин сэтгэл”, “Үйлсийн тууль”, “Үзүүр сэтгэлийн тэмүүлэл”, “Хорчины алдарт хүмүүс”, “Нар өргөсөн нутаг”, “Чандмань хэлхээ” /хоёр боть/, “Билиг хурахуй”, “Муу-Усны номин ногоон туульс”, “Эрдэнийн ул мөр” зэрэг арван ботийг хамарч буй.

Зохиолч Бүрэнбаяр нь Өвөр монголын Зарууд хошууны уугуул, төрийн нэгдүгээр зэрэглэлийн зохиолч, Хятадын үндэстний цөөнхийн утга зохиолын “Ажнай хүлэг” шагнал болон ӨМӨЗО-ы утга зохиолын “Солонго” шагналын эзэн. 1972 онд “Түүхийг үүдэн бүтээгч хөдөлмөрчид” анхны бүтээлээ “Жирэмийн сонин”-д нийтлүүлэнээс хойш маш олон бүтээл туурвиж, тэдгээр нь хятад, япон, кириллээр орчуулагдан бусад орны уншигчдын хүртээл болсон байдаг. Тэрээр Өвөр монголын Зохиолчдын эвлэлийн байнгын дэд тэргүүлэгч, “Жирэмийн уран зохиол” сэтгүүлийн Ерөнхий редактор, Хятадын мэдээллийн уран зохиолчдын эвлэлийн дарга зэрэг албан тушаалыг хашиж явсан нэгэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125028554