Өвөр монгол хуурын үлгэрийн материалын санг чармайн байгуулж байна
2019-09-23 12:09:13 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нет Хөххотын энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ (Бай Линди) Синьхуа монгол нет 21-ний өдөр Хөххотод хуралдсан дөрөвдүгээр хугацааны бүх улсын хуурын үлгэрийн эрдэм шинжилгээний хурлаас ойлгосноор, Өвөр монголын өөртөө засах орон хуурын үлгэрийн материалын санг яг хүчлэн байгуулж байна.

Өвөр монголын их сургуулийн доктор Лю Жыжүнгийн танилцуулснаар, 2013 оноос эхлэн Өвөр монголын их сургуулийн Чюань Фү профессорын судалгааны багийнхан улсын нийгмийн шинжлэх ухааны том чухал төсөл болох "Хуурын үлгэр (300 бүтээл)-ийг эмхлэх ба судлах" сэдвийг өрнүүлжээ. Хуурын үлгэрийн материалын санг байгуулах бол тус сэдвийн нэг агуулга болно. Материалын санг байгуулах ажил эхэлснээс нааш, улс даяарын хэмжээнд хуурын үлгэрийн видео, аудио материалыг эмхлэн цуглуулав. Одоохонд нэгэнт бүрэн бүртгүүлээд байгаа 120 хуурын үлгэр, судалгааны сурвалж бичгийг 150 мянган үсэг, видео, аудиогийн материал нь 4000 цаг бий. Материалын сан байгуулагдасны дараа видео, аудиогийн материал нь адагтаа 8000 цаг байх бөгөөд бүрэн системтэй видео, аудио, үсэг зураг зэрэгийг хавсаргасан "Хуурын үлгэр" -ийн хайлтын материалын сан болно.

Хуурын үлгэр бол монгол үндэстний хайлах урлагийн нэг, 2006 онд төрийн зэрэглэлийн биет бус соёлын өвөөр бүртгүүлэгдэв. Хуурын үлгэр голдуу Өвөр монгол, Гирин, Ляонин, Хармөрөн зэрэг монгол үндэстэн төвлөрөн суурьшиж байгаа газар оронд тархаж байна, үндэстэний онцлог ба газар орны онцлогтой байдаг. 

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120701125028102