Алшаа авторалли нь Хятадын хамгийн том авто уралдааны брэнд болжээ
2019-09-19 15:32:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд ирэх сарын 1-5-ны өдрүүдэд Алшаа баруун хошууны Тэнгэр элсэнд “Үндэсний баяраа хамтдаа тэмдэглэе” уриан дор “Алшаа авторалли” уралдаан болох гэж байна.

Жилд нэг удаа болдог тус уралдаан нь Хятад улс дотор төдийгүй дэлхийн авто уралдааны хорхойтнуудын анхаарлыг хэдийнэ татаж, дотоод гадаадын жуулчдын анхаарлын төвд оржээ. Манай сурвалжлагч саяхан Тэнгэр элсэн дэх Алшаа авторалли мөрөөдлийн цөл, авто машин, агаарын хөлөг, соёлын паркад зочлов. Зах хязгаар нь харагдахгүй элсэн далай дахь авто замын хоёр хажуугаар эгнүүлэн барьсан уралдааны бааз, бизнес үзэсгэлэнгийн талбай, авто кроссын хэсэг, агаарын хөлгийн хэсэг, амралтын газар, нэгдсэн үйлчилгээний газар зэрэг блок болон төрөл бүрийн соёлын онцлог агуулсан хөшөө баримлууд харагдах нь хүнийг гайхшруулам билээ. Уг арга хэмжээ нь гурван гол хэсэг, зургаан блокоос бүрдэх ба 50 орчим арга хэмжээ зохиогдоно.

Жил бүрийн алтан намрын 10 дугаар сард өргөн уудам Тэнгэр элсэнд дуу хуур, аясын салхи, моторын чимээ, хүмүүсийн дуу хоолойн дунд эхэлдэг энэхүү арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүн зоны баяр цэнгэлийн дээд уулзалт болдог. Ганцхан шөнийн хооронд мянга түмэн авто машин, авьяас билэгт залуучууд ур чадвараа сорьж, “шөнөгүй хот” болдог юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125015250