Шуудангийн салбарынхан ур чадвараараа өрсөлдөж байна
2019-09-11 15:57:57 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Хятадын ажил мэргэжлийн ур чадварын уралдаан 2019-Шуудангийн салбарын ажил мэргэжлийнхний ур чадварын улсын 2 дугаар уралдааны Өвөр монголын сонгон шалгаруулалтын уралдаан” Хөх хотын Ажил мэргэжлийн дээд сургуульд энэ сарын 9-нд нээлтээ хийлээ.

Тус тэмцээнд Өвөр монголын 12 аймаг хотын 11 аж ахуйн нэгжийн 48 ажилтан оролцож байна. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд шилдэг ололт амжилтаараа бэлэг барих, Өвөр монголын шуудангийн салбарын хөгжилд шинэ хувь нэмэр оруулах зорилготой уг уралдааныг ӨЗО-ы Шуудан товчоо, Хүний нөөцийн тэнхим, Хөдөлмөрийн нэгдсэн холбоо, Залуучуудын холбооны хороо, Эмэгтэйчүүдийн холбоо, Өвөрмонгол экспресс холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус уралдаан өнөөдөр дүнгээ гаргана.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124986916