“Монгол морины зоригийг түгээн дэлгэрүүлье” цуврал ном анх удаа хэвлэгдэв
2019-08-20 15:52:11 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 19-ны өдрийн цахилгаан мэдээ /Сарантуяа/ “Монгол морины хүч зоригийг түгээн дэлгэрүүлье” цуврал ном, сүлд дуу, хөгжмийн зэмсэг, дуу бүжиг, ил захидлыг хэвлэн нийтлэх арга хэмжээ энэ сарын 19-нд Хөх хотод болов.

Энэ оны 4 дүгээр сараас эхлэн Өвөр монголын хэвлэлийн групп, Өвөр монголын кино урлагийн групп, Хятадын шуудангийн Өвөр монголын салбар шуудан, ӨМӨЗО-ы намын хорооны суртал ухуулгын хэлтсээс “Монгол морины зоригийг түгээн дэлгэрүүлье” цуврал ном, сүлд дуу, хөгжмийн зэмсэг, дуу бүжиг, ил захидлыг бүтээх ажлыг хийж гүйцэтгэжээ. Дөрвөн сар гаруйн шаргуу хөдөлмөрийн дүнд Өвөр монголын хэвлэлийн группээс “Адууны соёл” цуврал ном, Хятадын шуудангийн Өвөр монголын салбар шуудангаас захидлын дугтуй, ил захидал, Өвөр монголын кино урлагийн группээс “Түмэн агтын төвөргөөн-Монгол морины сүлд дуу, хөгжмийн зэмсэг, дуу бүжиг”-ийг хэвлэн нийтэлж, үзэгч сонсогчдын хүртээл болгов.

Зургаан том хэсгээс бүрдэх “Адууны соёл” цуврал ном нь Хятаддаа анх удаа адууны судлал, адууны соёл, адууны аж ахуй болон монгол адууг системтэйгээр танилцуулсан бүтээл болсон юм. Нөгөөтэйгүүр адуу судлаач Өвөр монгол эрдэмтдийн судалгааны үр бүтээлийг илтгэж чадсан бодит ажил болов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124898556