Өмнөд Горлосын ардын III дахь удаагийн их наадам боллоо
2019-08-12 11:24:23 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Өмнөд Горлосын энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд Өмнөд Горлосын монгол үндэстний өөртөө засах шяниас “Үндэстэн, ногоон, аялал жуулчлал” брендийг тодотгох үүднээс энэ сарын 8-нд Цагаан Ухаа балгасын Сайхан талд Ардын III дахь удаагийн их наадмыг зохион байгуулав.

Тус шяний Чингис хааны соёлын хүрээлэнгийн төвийн эрхлэгч Илч, “Үндэстний өв уламжлалыг хадгалах зорилгоор ардын их наадмыг жил бүр зохион байгуулж ирсэн. Наадмын үеэр эрийн гурван наадмыг явуулахаас гадна Горлосын орон нутгийн онцлогтой туухай хаях, бялуу шидэх, буган жиргээ зэрэг наадгайг нэмж оруулсан нь олон түмнийг уг наадамд татан оролцуулах, сэтгэл зүрхийг нь баясгах зорилготой юм” гэлээ.

Өмнөд Горлосын монгол үндэстний өөртөө засах шяны тал нутгийн соёлын ордны хуурч Бао. Цогж, “Горлосын наадам нь Гирин мужийн биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн байдаг. Бороо хур сайтай зуны сайхан цагт найр наадам хийж, наадамчин олноороо цэнгэх гэж юутай сайхан. Мөн наадмын үеэр Өмнөд Горлосын биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн өвүүдийг өвлөн уламжлуулахын зэрэгцээ орон нутгийнхаа соёлыг жуулчдад таниулдаг” хэмээн ярив.

Гирин мужийн монгол үндэстний цорын ганц өөртөө засах шянь болсон Өмнөд горлос 5 буюу 10 жилийг нэг үе шат болгон Цагаан Ухаагийн тал болон хот суурин газарт томоохон хэмжээний наадам зохион байгуулж, уламжлалт наадмаас гадна монгол уран бичлэг, кино үзүүлэх, шагнаж урамшуулах зэрэг ажиллагааг хамтатган наадмын агуулгыг улм бүр баяжуулж иржээ. \Синьхуа монгол нетийн Х.Үзэсгэлэн, Өмнөд горлосын радио телейс хорооны Фү шан, Түвшинжаргал, Сүнюаний өдрийн сонны Гао гэ нар хамтран мэдээлэв\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124865425