ӨМӨЗО-ы оюутны XI спортын наадам 10 төрлөөр явагдаж байна
2019-08-09 17:05:12 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы оюутны XI спортын наадам энэ сарын 8-нд Өвөр монголын их сургуулийн хойд салбар сургуулийн Урлаг, спортын ордонд нээлтээ хийв.

Энэ жил хөнгөн атлетик, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, теннис, бөхийн барилдаан гэсэн зургаан төрлийн уралдаан тэмцээн дээр шинээр тулааны урлаг, гимнастик зэрэг 4 төрлийг нэмж, нийт 10 их төрөл, 216 жижиг төрлийг 4 багт хуваан явуулж буй. Энэ удаагийн наадамд 51 их дээд сургуулийн 10000 гаруй тамирчин оролцож байгаа нь спортын төрөл зүйлийн болоод хамрагдсан сургууль, оролцогчдын тоогоороо хамгийн их цар хүрээг хамарсан их дээд сургуулиудын хэмжээний наадам болж байна.

Гурван сараас эхлэн тус наадмын дан төрлийн уралдаан явагдаж, одоогийн байдлаар теннис, гар бөмбөг зэрэг 9 их төрлийн уралдаан дуусч, залгаад хөнгөн атлетикийн тэмцээн болох юм. Уг спортын наадмыг ӨМӨЗО-ы Боловсролын танхим, ӨМӨЗО-ы Спортын товчоо хамтран зохион байгуулж, Өвөр монголын их сургууль хариуцан энэ сарын 13-ны өдөр гэхэд өндөрлүүлэх юм.

ӨМӨЗО-ы оюутны спортын наадам нь 4 жилд нэг удаа явагддаг.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124857693