2019 ITF дэлхийн эмэгтэйчүүдийн газрын теннисийн тойрон тэмцээн Өвөр Монголд болов
2019-07-09 16:48:10 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Жао Зэхүй/ 8-ны өдөр, 2019ITF дэлхийн эмэгтэйчүүдийн теннисийн тойрон тэмцээн--Улаанцав дахь тэмцээн ӨМӨЗО-ны Улаанцав хотын теннисийн төвд болов.

Энэ удаагийн тэмцээн нь долоо хоног үргэлжилж, ганцаарчилсан болон хос төрлөөр явагдаж, Хятад, АНУ, ОХУ, БНСУ зэрэг 21 улс орны зуу орчим мэргэжлийн тамирчид оролцож, нээлтийн арга хэмжээний дараа, эмэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатны эхний ээлжийн тэмцээн эхэлсэн байна.

Бүтэн өдрийн ширүүн тэмцээнээр, Хятадын тамирчин Жан Ин 2:0-оор Австралийн тамирчин Форланыг ялж, Энэтхэгийн Лүкхам 2:1-ээр Жан Юйшинийг ялж, Оросын тамирчин Будина 2:0-оор И Шинийг тус тус ялсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124729960