Өвөр монгол анх удаа 800 жилийн монгол үндэстний уран зоохиолыг системтэй эмхлэн цэгцлэв
2019-07-08 17:19:22 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Урьхан\ ӨМӨЗО-ны солёын эрдэмтэд 9 жилийн хугацаа зарцуулж эмхлэн цэгцэлж хэвлүүлсэн “Монгол үндэстний эрт өдгөөгийн уран зохиолын дээж 20 боть” саяхан уншигчдыг гартй албан ёсоор хүрэв.

Энэ бол Өвөр Монголын анх удаа эмхлэн цэгцэлсэн 800 шахам жилийн монгол үндэстний уран зохиолын бүтээл, монгол үсэг бичиг бий болсон 13-р зууны 40-өөд оноос 2008 он хүртэлх бүтээлүүүдийг эмхлэн цэгцэлж оруулсан банйа.

“Үндэсний хэвлэлийн сангийн төсөл”-д хамрагдсан энэхүү томоохон хэвлэгдэхүүн “Үлгэр домог”, “Ерөөл, тарни, даллага, тахил тайлга”, “Урт тууль”, “Дунд тууль”, “Ардын аман зохиол” зэрэг 20 ботиор бүрдэж, үүнд ардын аман зохиол 8 боть, бичгийн зохиол 12 боть болно. Цувралд эрт өдгөөгийн монгол уран зохиолын олон төрөл, агуулгыг хамарч, цаг хугацаа урт, монгол үндэстний шилдэг бүтээлийг төвлөрүүлэн харуулсан юм.

2010 онд эхэлсэн энэхүү инженер нь материал цуглуулах, шилэн сонгох, эмхлэн цэгцлэх, туурвих, тайлбар хадах зэрэг 12 дарааллыг дамжиж, эртний хэсэг болон ардын аман зохиолыг эмхлэх явц нь Хятад, Монгол Улс, ОХУ гурван улсыг дамжиж, орчин үеийн хэсэг нь Хятадын 10 мужтай холбогдоно.

Ойлгосноор, цуврал бичгийн шилдэг бүтээлийн харьцал нь 1/120, 1/100, 1/50, 1/30 байж, хамгийн бага харьцал нь 1/8 байдаг. Тухайлбал “Урт тууль”-ийн боть нь 480 урт туулиас 62-ыг сонгон авсан болно.

Цувралын ардын аман зохиолын бүтээл нь монгол үндэстний ард түмний эртнээс нааших сайн сайхныг хөөцөлдсөн, эх байгаль болон бусад үндэстэн эе найртай хамтран оршиж, энх тайвныг хүсэн мөрөөдсөн үзэл санааг эрхэмлэж, монгол үндэсний баялаг мөртөө шилдэг ардын аман зохиолыг төвлөрүүлэн харуулж, монгол үндэстний ард түмний эрүүл бөгөөд баялаг дотоод сэтгэлийн ерөтөнцийг харуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124725301