Хөх хотод 80 генералын бүтээлийг дэлгэн үзүүлэв
2019-06-26 16:48:36 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад•Хөх хот Зожунь соёлын XX наадам энэ сарын 25-нд Хөх хот үндэсний урлагийн музейд Хятадын уран зураг, калиграфын холбооны цэргийн ном, зураачдын үзэсгэлэн нээгдэв.

Үзэсгэлэнд Бүгд найрамдах улсын 80 генералын зурсан уран зураг, уран бичлэгийн нийт 150 бүтээлийг дэлгэсэн үзүүлсэн байна. Хятадын мөрөөдөл, хүмүүс аз жаргалтай, эрүүл чийрэг, цэцэглэн хөгжсөн, өршөөлтэй, Их цагаан хэрэм, адуу, нарс, тогоруу зэрэг зургуудад зохиогчийн эх орноо хайрлах, өөр өнцгөөс шинэ Хятад улс байгуулагдсанаас хойшхи 70 жилийн хугацаанд хийсэн гайхамшигт өөрчлөлтүүд, ололт амжилтыг ойлгомжтой, гүн гүнзгий тайлбарласан байдаг.

Энэхүү арга хэмжээг Хятадын уран зураг, калиграфын холбоо, Цэргийн уран зургийн ажлын хороо, Хөх хот дахь Зожунь соёлын фестивалийн зохион байгуулалтын алба, Хөх хотын соёлын аялал жуулчлалын радио, телевизийн товчоо зохион байгуулсан бөгөөд үзэсгэлэн энэ сарын 25-28-ны хооронд гарах юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124674789